“Кожеговь”-ийн үйл ажиллагаа явуулж буй орчны цацрагийн бохирдол Фүкүшимагийн  хэмжээнд хүрчээ
2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Архангай аймагт онош тодорхойгүйгээр малын үхэл хорогдол бүртгэгдэж, орон нутгийн мал эмнэлгийн удаа дараагийн дуудлагыг мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүн баян багийн малчдын мал хээл хаях, зулбах, согог гажигтай төл гарах, эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр өвчлөх, доголох, мал сүрэг нэлэнхүйдээ уушиг, дотрын эрхтний эмгэг өөрчлөлтөнд автах зэргээр үхэж хорогдох явдал одоо хүртэл үргэлжилж, малчдад сэтгэл санааны болон эд материалын ихээхэн хохирол учруулсаар байна.
 
Ийнхүү малын үхэл хорогдол, өвчлөлийн шалтгааныг тогтоох зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг томилж ажиллуулсан байдаг. Тухайн ажлын хэсгийн дүгнэлтээр тус нутгийн мал сүрэг нь селен, хүнцэл, кадми зэрэг хүнд металлын хордлого болон мөн тодорхой цацрагийн нөлөөлөлд автсан байж болзошгүйг тогтоосон байдаг. Гэсэн хэдий ч уг дүгнэлт нь одоо хүртэл маргаан дагуулсаар байгаа төдийгүй тухайн бүс нутагт байгаа малын өвчлөл хорогдлыг зогсоох, өвчний оношийг эцсийн байдлаар тогтоох, эмчлэн сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талд дорвитой ажил хийгдээгүй байна.
 
Төрийн байгууллагуудын мэргэжил арга зүйн болон үйл ажиллагааны хашин хойрго байдал, тэдний дарамт шахалт, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж бүс нутгийн малчид ихээхэн хохирол амсч, тэдний эрх зөрчигдөхийн зэрэгцээ мал амьтад, байгаль орчин сөрөг нөлөөлөлд автсаар байна. Энэ нь Үндсэн хуулийн хүн амьд явах эрхтэй гэсэн заалт, МУ-ын Цөмийн энергийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 32.2, 32.3-р заалтуудыг зөрчиж байна.
 
Иймээс Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн монгол ногоон нэгдэл байгууллагаас хамтран “УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ТҮҮНИЙ ЭЕРЭГ БА СӨРӨГ ҮР ДАГАВАР” сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү олон улсын хурал хэлэлцүүлэгт Ази Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, нийгмийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд урилгаар оролцох аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, түүний холбогдох яам, газар, агентлагийн удирдлага мэргэжлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторуудын эрдэмтэн судлаачид, багш оюутнууд, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, зарим аймаг, сумын удирдлага, малчдын төлөөлөл, ураны хайгуул, туршилтын олборлолт эрхэлж буй аж ахуй нэгж, Цөмийн энергийн комисс болон Цацрагийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагууд оролцох юм байна.Энэ талаар өнөөөдөр сэтгүүлчдэд  мэдээллээ.
 
Хэвлэлийн хурлын үеэр Японоос ирсэн мэргэжилтнүүд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллаад ирсэн талаараа танилцуулсан. Тэд Германы мэргэжилтнүүдтэй хамтран “Кожеговь” компанийн үйл ажиллагаа явуулж буй орчинд цацрагийн бохирдлын хэмжээ хийхэд 2 бүхэлтэй гарчээ. Энэ нь Фүкүшимагийн бохирдолтой ижил түвшинд байгааг тэд хэлж байлаа. Тиймээс энэ байдал удаан үргэлжилбэл тухайн нутагт амьд амьтан амьдрах боломжгүй болно гэлээ. Түүнчлэн олон улсаас ирсэн мэргэжилтнүүд Монгол улсыг дэлхий нийтэд аюул занал учруулж буй цөмийн зэвсгийн гол түүхий эд болох уран олборлохоо зогсоохыг уриалж байгаагаа дуулгасан юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эх орон 2015-03-24 05:20:42
    эцсийн эцэст эх орноо ч зарж ч магадгүй хэсэг бүлэг хүмүүс байна. тэд нар үйлийн үрээ эдлэнэ гэдгээ бүү март
  • ХАЛХ 2015-03-23 09:47:23
    АРЕВАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ МОНГОЛЫН УРВАГЧИДТАЙ ХАМТ БҮГДИЙГ НЬ БУУДНА.
  • fgdfg 2015-03-18 23:32:18
    za yasan bas 22 tugal uxsen uu
  • лам бөө 2015-03-18 14:45:18
    уран ухвал ухсан нүхийг нь цусаар чинь дүүргэнэ шүү л а л а р ын геологичид болон гадны гар хөлүүдээ.
  • KDKDK 2015-03-18 12:56:21
    XUDLAA XUTSAAD BAIGAARAI NOVSH MIN
  • Дорж 2015-03-18 10:22:12
    Оросууд Францыг хөөж гаргах сонирхолтой байгаа шүү
  • zorig 2015-03-18 08:50:26
    Гадаад хүмүүс, мэргэжилтэн л гэхээр эрүүл саруул ухаанаа алдчих юм. Тэдний хэмжилт хийж байгаа багаж баталгаажснийг нягтлах хэрэгтэй. Хараал идсэн гадныхан....
  • а 2015-03-18 07:43:05
    ингэж бичсээр байгаад 100 сая$ ,200 тэрбум ₮ ийн өрөнд орсон байхаа
  • Үнэнииг тогтоох хэрэгтэй шүү  2015-03-18 06:14:12
    За гадаадын мэргэжлийн хүмүүс ингэж хэлсэн нь үнэн бол ноцтой шүү. Даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй байх. Манай монголчуудын шинжилгээ бол естой итгэх хэрэггү...