Цагаатгалаар 18081 хүнд 16 тэрбум 290 сая төгрөгийн нөхөх олговор  олгожээ
Цагаатгах ажлын хугацаа их шахуу байгаа учраас холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө дахин нягтлан харах,  ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах  төсвийн асуудалд анхаарах, орон нутгийн салбар комиссын ажлыг эрчимжүүлэх хүрээнд орон нутгийн архивт  шалгагдаагүй  хэрэг материал байгаа эсэх, хэлмэгдэгсэдтэй холбоотой  судалгаа гаргуулж  тэдгээрийг төвлөрүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа тухай Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог  өнөөдөр болсон  комиссын хуралдааны үеэр тэмдэглэв.

уралдааны үеэр Комиссын гишүүд   өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэхийн сацуу, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу мөн  холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд  цаашид анхаарах асуудлуудын талаар саналаа илэрхийллээ.  Цагаатгах ажлын явцад тулгамдаад буй асуудлын дотор  ялангуяа хэрэг материал нь олдохгүй, нотлох баримтгүйн улмаас улс төрийн хилс хэргээс цагаатгагдаагүй байгаа хэлмэгдэгсдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хэлмэгдэгсдийг цагаатгах явцад учирч буй хүндрэл түүнээс гарах зөв гарцаа хайж олох, хялбаршуулсан аргаар цагаатгах боломжтой эсэх зэрэгт анхаарах талаар тэд  ярилцав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36,0 мянга орчим хүнээс 1939-2014 оны хооронд 31,193 иргэн цагаатгагдаж, холбогдох хуулийн дагуу 18081 хүнд 16 тэрбум 290 сая төгрөгийн нөхөх олговор олгоод байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • З.Хорвоо 2016-07-14 10:11:28
    1937 онд буудан хороосон юм.Тайж гаралтай.Хороогдох үедээ хоршоо дарга байсөн.Хөрөнгөө хураалгаж,МАХН-ын гишүүнээс гаргасан гэдэг.Мал,хөрөнгийг үнэлж нэхэмжлэе....
    202.70.46.225
    Мэдэгдсэн Хариулах
  • З.Хорвоо 2016-07-14 09:59:09
    Миний аав Зэст нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг "Хараацай"хэмээх газар төрсөн.Одоо 82-той.Хэвтэрт байдаг.Би том хүү нь.Өвөг аав маань Раднаа Чойгянжав...
    202.70.46.225
    Мэдэгдсэн Хариулах