Ачдаг машинаа магтан, дуулъя
-Дүрэм зөрчсөн л бол ачиж, журамлах нь зөв- 
 
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын удирдлагууд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг журамлах шийдвэрийг гаргасан. Харин нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашиныг журамлах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв гардан гүйцэтгэхээр болсон.  Улмаар ачигч автомашинтай хувийн компаниудтай гэрээ байгуулж энэ ажлыг гүйцэтгүүлэх болсон юм.
 
Гэвч ачигч машинууд ажилдаа гарснаас хойш хэл ам тасрахаа байлаа. Өмнө ийм зүйл үзээгүй, огт байгаагүй журамлах үйл явдалд Монголчууд, Нийслэлчүүд нэг л дасч өгөхгүй байгаа нь энэ юм.
 
Мэдээж нийслэлд зогсоол хүрэлцдэггүй гэсэн нэг том асуудал бий. Гэхдээ энэ нь автомашинаа хүссэн газартаа дур зоргоороо тавьж, байршуулж болно гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрччихөөд түүнийгээ “зогсоол байхгүй” гэдэг ганцхан тайлбараар хаацайлж болохгүй.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрччихөөд түүнийгээ “зогсоол байхгүй” гэдэг ганцхан тайлбараар хаацайлж болохгүй.

Өмнө нь шаардлага тавьсан албан хаагчийг дээрх шалтгаанаар зандчаад өнгөрдөг байсан бол энэ удаад та дүрэм зөрчсөн, бусдын хөдөлгөөнд саад учруулан автомашинаа нэгдүгээр эгнээнд байршуулан хэнэггүй зан гаргасан л бол түүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой цаг үе ирж.

“Нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьж, байршуулж болохгүй...” гээд байхад дүрэм зөрчсөн л бол таны автомашиныг журамлах, дугуйг нь түгжих эрх тэдгээр албан хаагчдад бий.
 
Монголчууд хүний эрхийн тухай ярих, түүгээр өөрсдийгөө өмгөөлөх дуртай. Тэгвэл эрх ярьж байгаа бол үүргээ ухамсарлаж сурах хэрэгтэй. Та үүргээ биелүүлж чаддаг бол таны эрхийг хэн нэгэн зөрчихгүй. Өнөөдөр хувийн компаниуд ачилтын үүргийг гүйцэтгэж байгаа нь өөрөө асуудал дагуулаад байх шиг. Тэд хувийн компани учраас ашгийн төлөө л ажиллана. Тиймээс хаана дүрэм зөрчигдсөн байна түүнийг л журамлаж ашиг олохыг хичээнэ шүү дээ.
 
Харин манай жолооч нар тэднийг эсэргүүцэж байгаа бол ашиг олох боломжийг нь л хязгаарлаж, дүрмээ ягштал биелүүлээд сурчихмаар байна. Түүнээс “тавхан секунд машинаа орхих хооронд ачаад явчихлаа... миний урд өчнөөн машин байхад зөвхөн миний машиныг аччихлаа... автомашины хаалганд сэв суулгасан байна...” гэх мэтчилэнгийн тайлбар тавиад хэрэггүй.

 

Таны автомашиныг ачих, журамлах боломжийг та л өөрөө олгож байна 

Өнөөдөр төрийн байгууллагуудад ачилт хийх зориулалтын автомашин ховор. Тиймээс ийм автомашинтай компанитай гэрээ байгуулахаас аргагүй. Гэхдээ хувийн компанид шууд эрх мэдэл олгоогүй.

Дүрэм журмын дагуу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн л бол ачиж, журамлах эрхийг тэдэнд олгосон.  Мэдээж алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээн зөвшөөрөх, хохирлыг барагдуулах үүрэг ч давхар хүлээж байгаа.

Хүн л ажиллаж байгаа юм хойно 100 хувь өөгүй тэгш байна гэж байхгүй. Харин тэдэнд таны автомашиныг ачих, журамлах боломжийг та л өөрөө олгож байна гэдгээ ухаарах цаг болсон.
 
Хэрвээ автомашиныг ачдаг, журамладаг энэ үйл ажиллагаа байхгүй байсан бол хэн нэгэн хариуцлагагүй жолоочийн буруугаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ гацаанд орж, тухайн жолоочийг хэзээ гарч ирэх бол хэмээн хүлээж, зам хөдөлгөөн тэр хэмжээгээр удааширна. Харин цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь мулталж авахаас хэтрэхгүй л байсан байх.
 
Харин ачигч машинууд ажиллаж эхэлснээр нэгдүгээр эгнээнүүд 100 хувь цэвэрлэгдээгүй ч дур зоргоороо автомашинаа хаяад явдаг байдал тодорхой хэмжээнд багасаж, иргэдийн ухамсарт ч сууж өгсөн гэж ойлгож болохоор байна. Эндээс ачилтын компаниудыг ажилгүй болгох боломж, бололцоо хөдөлгөөнд оролцогч буй ухамсартай жолооч та бүхэнд л бий гэдгийг хэлэх гэсэн юм. Түүнээс ашгийн төлөө ачилт хийж буй 14 компанийг өмөөрөх гэсэн зүйл огт байхгүй.
 
Гэхдээ иргэдийн санал гомдлын дагуу ачилтын компаниудын дүрэм журамд өөрчлөлт орох тухай яригдаж байна. Харин ачилтын үйлчилгээг бүр мөсөн үгүй болгох тухай одоохондоо ярихад эрт биз. Цаашид байхгүй болгох уу, үгүй юу гэдгийг иргэд, жолооч та бүхэн л мэдэх хэрэг дээ. Тэр болтол ачдаг машинаа магтан, дуулъя. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2015-03-18 23:12:15
    Ачих нь зөв. Харин ачигч нарын ард нь цагдаагийн хурган дарга нь байж ашиг хүртдэг яриа байдаг, энэ үнэн үү?
    103.229.121.140
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2015-03-18 14:59:21
    Huuhdee surguulias ni avaad garaad irehed l achsan b.h um. Ene mashinii zogsoolgui surguuluudaa zogsooltoi bolgood uguuch.
    202.21.106.138
    Мэдэгдсэн Хариулах
  • MM 2015-03-18 11:57:29
    YAHUU HAMAGUI TAWIDAG GARUUD BNA BAS ACHUULCHI HY MSN GEJ HARAAMAR GARUUD BDIISHUU UNEN T1 HELEH UG OLDHGUI. TER ACHIDAG HUMUUS BOL ARA ISHU TEMDEGTEIL BOL ACH...
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulgaa 2015-03-18 09:31:29
    ZUV. ZUV. DEMJIJ BNA.
    202.70.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-18 08:51:34
    Сайхан шүү.ач буянтай хүмүүс. Өшөө сайн ачих хэрэгтэй.амжилт хүсье. Иргэдийн олонхийн эрх ашигт тохирч байна.
    103.242.46.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorjgotov 2015-03-18 07:46:41
    Achdag mashinuud mashin ih tavidag gazar ochood nuuzaar harj baigaad jolooch ni mashinaa orhiod dald oronguut garch ireed mash turgen achaad yavdag um,
    202.179.28.207
    Мэдэгдсэн Хариулах
  • S 2015-03-18 07:39:15
    Achiltiig adhgiin tuluu hiij bolohgui gol zorilgo n yu yum tugjreliig saaruulah bizdee. Mashinachigch n uuruu zam buglunu dugui tugchiheed duudaad irehgui.
    122.201.31.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2015-03-18 06:53:46
    Зөв зөв, зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Тэгж байж л дүрэм хэрэгжинэ.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2015-03-18 05:38:17
    Зөрчил гаргаж бусдыгаа хүдэлдэгүй зогсоолын журам зөрчсөн :бол ачих нь зөв хувь хүний өмч хөрөнгийн \шбүрэн бүтэн байдалд хариуцлагтай байх нь чухал
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-18 05:28:01
    1-р эгнээний машиныг ачих нь маш зөв. Над шиг Тэнэг монголчуудад яг таарсан үйлчилгээ. Цаашдаа ачаад бай, ачаад бай
    202.21.116.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-18 05:17:23
    Achij bolno. harin hariutslagatai baih heregtei. Buruugaa huleej, uchruulsan hohirloo ch bas tuluh l heregtei shdee.
    202.21.100.246
    Мэдэгдсэн Хариулах
  • jolooch 2015-03-18 04:50:22
    geendee ch bii goondoo ch bii!!!! zogsool baihgyi bgaa ni buruu! ergyy maluud ni negdygeer egneend albatai yum shig tawidag ni ch bas buruu! zow zow
    124.158.109.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-18 04:45:38
    Автобусандаа суугаад явцгаая
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-18 04:24:35
    zob oo zob durem zorchoogui bol achihgui l baihgui yu
    202.70.44.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-18 04:01:03
    1-р эгнээний машиныг ачих нь маш зөв. Тэнэг монголчуудад яг таарсан үйлчилгээ. Одоо явахад бас ч гэж арай чөлөөтэй болоод байгаа.Цаашдаа улам олон машин ачаарай...
    103.229.123.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-18 03:52:08
    ачигч машин яахуу тэр нэг дугуй түгжэгч гээд хулгайч нохой шиг ташин тавингуут байшингийн булангаас гарч ирээд түгжидгээ болимоор юм
    124.158.124.171
    Мэдэгдсэн Хариулах
  • MG 2015-03-18 03:45:55
    Jorlon bhgui. Gadaa sheevel torgono shu tei l adil bna. Davsagaa hagalaltai bish.
    202.70.46.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2015-03-18 03:37:33
    Ачилт чинь үйлчилгээ биш ш дээ. Шийтгэл байхгүй юу?
    202.179.8.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2015-03-18 03:35:04
    Нарийн зам дээр 1р эгнээнд тавиад алга болчихно,хажуугаар нь машинууд зөрж багтахгүй ,ачих нь зөв гэхдээ хаашаа аль хашаа руугаа ачсанаа хэлчих хэрэгтэй.
    202.21.106.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын иргэн 2015-03-18 03:28:33
    Жинхэнэ зөв шийдвэр. Дураараа авирлагчдаас ачлагын төлбөрөөс гадна өндөр торгууль гаргуулах хэрэгтэй.
    202.170.67.242
    Мэдэгдсэн Хариулах
  • mashin 2015-03-18 03:26:58
    hustdag haltar we zogsooloo barihgui yu
    103.229.123.173
    Мэдэгдсэн Хариулах
  • zogsool  2015-03-18 03:20:53
    novshnuda zogsooloo beldchvel ter durmigchn zorchihgui za
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах
    • энэ буруу шаардлагаа мартах хэрэгтэй  2015-03-18 03:37:11
      Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрччихөөд түүнийгээ “зогсоол байхгүй” гэдэг ганцхан тайлбараар хаацайлж болохгүй.
      203.160.55.116
      Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2015-03-18 03:27:07
      Дүрмээ хүндэлж амьдар, за? Нийслэлийн иргэн байж юун бүдүүлэг, хөдөөний авиртай юм. Зогсоол хайх цагаа ч мөн төлөвлөж сур...
      206.75.247.226
      Мэдэгдсэн Хариулах