Б.Хаш-Эрдэнэ: Монгол Улсын Зэвсэгт хүчнийнхэн ОХУ-ын Их Ялалтын ойн парадад оролцоно
Энэ онд буюу ирэх тавдугаар сарын 9-нд Аугаа Их орос орны их түүхт ялалтын 70 жилийн ойн баяр тохиох юм. Тус ойтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын ахмад дайчныг ялалтын 70 жилийн ойн медалиараа шагнасан юм. Үүнээс гадна манай Монголын зэвсэгт хүчний алба хаагчид тус улсын баярын парадад оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. 

Монгол цэрэг ялалтын парадад алхана гэдэг маш том  завшаан. Энэ бол Монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинаа гайхуулах бас нэг боломж юм. Иймээс энэ талаар Зэвсэгт Хүчний Жанжин штабын ХНХ-ийн Ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу танд Цэргийн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Энэ онд Аугаа Их Орос орны түүхт Ялалтын 70 жилийн ойн баяр тохиож байгаа юм байна. Манай улсаас ч өргөн бүрэлдэхүүнтэй баг явахаар бэлтгэлээ базааж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Аугаа их орны түүхт ялалтын 70 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Энэ баярын ёслолын парадад Манайхаас нэг хайрцаг бүрэлдэхүүн оролцохоор болсон. Энэ бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2 үе шаттай сонгон шалгаруулалт зарлаад  Монголын Зэвсэгт хүчин болон хилийн цэргийн бүх анги байгууллагууд дунд явуулсан. Ингээд сонгон шалгаруулалтын бие бүрэлдэхүүн  эхлээд анги нэгтгэлүүдэд сонгон шалгаруулалтаа явуулаад дараа нь буюу өнгөрсөн хоёрдугаар сард сонгон шалгаруулах төв комисс журмын дагуу Зэвсэгт хүчний нийт 29 байгууллага, Хийлийн цэргийн 23 анги байгууллагаас 180 гаруй хүнийг шалгаруулж авсан. Ингээд тэдгээр хүмүүсээс дахин шалгаруулалт явуулж нийтдээ 75 хүнийг үлдээн энэхүү ёслолын парадад оролцуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. 

-ОХУ-ын руу ёслолын парадад оролцох бүрэлдэхүүнийг их нарийн шалгаруулсан гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс анги нэгтгэлдээ тэргүүний ажилтан, өндөр ур чадвартай, хүмүүс байгаа. Мөн биеийн эрүүл мэндээрээ тэнцсэн  биеийн зохистой харилцаагаараа ч шаардлага хангасан алба хаагчид байгаа бөгөөд биеийн өндөр 180- 185 см-ын өндөртэй байна. 
Ер нь Европынхон чинь их өндөр шүү дээ. Тиймээс тэрхүү хэмжээг барьж өндөр биетэй алба хаагчдыг шалгаруулж авсан. 

-Хэзээ ОХУ-ыг зорих гэж байна вэ?

-ОХУ-ын Ялалтын 70 жилийн ойн парад тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд болно. Иймээс манай бие бүрэлдэхүүн энэ сарын 20-ыг хүртэл бэлтгэлээ хангаад  25 гэхэд тэнд очно.  ОХУ-д очоод тавдугаар сарын 9-ний өдрийг хүртэл ОХУ болон бусад улсын парадад оролцогчидтой 2-3 удаа хамтарсан бэлтгэлд орно. 

-Манай бие бүрэлдэхүүн парадад оролцохоос гадна өөр арга хэмжээнд уригдсан уу?

-Бид энэхүү ойн парадад оролцохоос гадна бэлтгэл хийнэ. Үүнээс гадна Монголын зэвсэгт хүчнийг бусад улсуудад сурталчилан таниулах, мөн туршлага судлах арга хэмжээг явуулна.

-Манай улс өмнө нь Их Орос улсын Ялалтын ойд оролцож байсан түүх бий юу?

-Монгол улсын бие бүрэлдэхүүн Их Ялалтын ойн ёслолын парадад оролцох гэж байгаа нь анх удаагийнх. ОХУ харин 65 жилийн ойгоороо бусад улс орны бие бүрэлдэхүүнийг урьж оролцуулж байсан тохиолдол бий. Харин энэ удаагийн 70 жилийн тэгш ойндоо ихэд ач холбогдол өгч 20 гаруй орныг урьсан нь энэ. Энэхүү урилгаа манай оронд ч гэсэн илгээсэн юм. 

-Парадад оролцох орнуудыг тодруулбал?

-ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагчид жагсах мэдээлэл байна. Тухайлбал, Монгол,  АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ,  Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд ялалтын парад алхана. Энэ парадад оролцож байгаа орнууд уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна.

Ярилцсанд баярлалаа.


Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mungunchimeg  2015-03-29 11:06:24
    Gants ydaa ch bol eh orniihoo neriig bodood ariin haalga enee ter bololgyigeer jinhene mongol tseregeer gangarhaa erhem komandlagch erhbish mede...
    78.225.6.199
    Мэдэгдсэн Хариулах
  • янжаа 2015-03-24 16:07:43
    манай залуучууд мундаг дэлхийд сүр хүчээ гайхуулж байсан монгол үр сад та нар чадна .
    112.72.13.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2015-03-18 14:29:13
    Yag gamin shig ene saaral
    73.22.95.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэнэ 2015-03-18 12:09:47
    Манайхан чаднаа амжилт хүсье
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • арми 2015-03-18 08:49:21
    Наад саарал хувцас нэг бишээ. Арай өөр хувцастай орох уу
    103.17.109.131
    Мэдэгдсэн Хариулах
  • azbileg 2015-03-18 07:34:45
    Yavaxaasaa umnu nadad neg shalguulaarai daa. Gol ni egnee shuu
    172.56.32.239
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-18 04:56:35
    ondor erchuud oldohgui bish ter ch gaigui, gol n huvtsas hunaraa sain songooroi doo. digital ereen ch demii biz, goyo parad huvtsastai yavdag yum shuu.
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Дуракуудаа сайн бэлдүүж ороорой доо 2015-03-18 01:39:06
    За манай дуракууд тэгээд гэдэс гүзээ болсон дарга нарыгаа алхуудаад нөгөө хэд нь зөрж алхаад ёстой онигоо болов уу. Ялалтын парадад орох нөхдийг сайн бэлдүүлээ
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-18 01:20:25
    uhsendee bayarlsldaad bgaa yum bol
    150.129.143.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2015-03-18 00:51:55
    Хойд Солонгос шиг алхах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол майргэнээд муухай харагдана. Дээр нь өмдний шулханаг нь салбаганасан ботинк өмсвөл бүр шутаана. Бүгд хром...
    202.55.191.78
    Мэдэгдсэн Хариулах