УИХ-ын гишүүдийн утас унааны зардалд 45 сая 452 мянган төгрөгийг зарцуулжээ
Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн байгууллагууд 5 саяас дээш төгрөгийн үнийн дүнтэй  орлого зарлага шилний цаанаас мэт харагддаг болсон. Энэ сайтыг харсан хүмүүсээс иргэдийн хамгийн ихээр шүүмжилж байгаа зүйл бол УИХ-ын гишүүдийн орлого зарлага байлаа.

Тэдний тойрогтоо зарцуулах 90 сая төгрөг хэрхэн яаж зарцуулагдаж байгааг харахад шүүмжилмээр зүйл их бий. Гэвч энэ зарцуулалтаа зарим нэг гишүүд өөрийн цахим хуудаснаа тайлбарласан байгаа юм.

Саяхан л 2015 оны төсвийг баталж байх үеэр УИХ-ын гишүүд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж, утас унааныхаа мөнгийг тануулах талаар ярьцгааж байсан. Гэтэл энэ бүхэн үлгэр байсан бололтой.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн 1,2 сарын унаа болон утасны зардалд нийтдээ 45 сая 452 мянга 357 төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс гадна хот болон хөдөө унааны зардал гэсэн гүйлгээг Засгийн газрын авто бааз руу хоёрдугаар сард 43 сая 770 мянга 402 төгрөгийг зарцуулжээ. Харин гуравдугаар сард 31 сая 897 мянга 780 төгрөгийг Засгийн газрын авто бааз руу шилжүүлсэн байна.
 
 
Он сар өдөр Харилцагч байгууллага Зарлага Гүйлгээний утга
2015.2.10 Засгийн газрын автобааз 43.770.402.0 Хот болон хөдөө унааны зардалд
2015.2.16 Тагнуулын ерөнхий газар 8.934.902.0 Ярианы төлбөр
2015.3.3 Засгийн газрын автобааз 31.897.780.0 Хөдөө болон хотын унааны зардалд/2 сар/
2015.3.9 Улсын их хурал Тамгын газар 45.452.357.0 УИХГ-үүдийн 1,2 сарын унаа,утасны зардалд
 

Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • car 2015-04-01 07:30:36
    bolio ta nariig dahij songohgui shuu bitgii goridood hudal yariad guigeed baigaarai daa. humuusee dahin songoh hereggui gedgiig sain sanaarai l daa
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • hen negen 2015-03-20 08:00:26
    Их хурлын гишүүд утасны зардлаа шатхууны зардлаа өөрсдөө даана гээд байсан яасан бэ ард түмнээ бүсээ чангал гэчихээд хүүхэд хуурч байгаа юм шиг загнах юм да
    112.72.13.96
    Мэдэгдсэн Хариулах
  • ухаантай 2015-03-19 11:22:22
    Юу бэ. Муусайн тэнэг малнууд. Ард иргэдийн татвараар тоглож бнаа. Өөрсдөө утас унааныхаа мөнгийг төлж баймаар юмдаа
    103.10.23.136
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-03-19 03:25:59
    утасныхаа төлбөрийг төлж чадахгүй байж 9911-тэй дугааруудаа зараад урьдчилсан төлбөрт дугаар авбал яасан юм бэ дээ
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-03-18 06:16:32
    арай дэндүү юмаа хээл хахуульд авдаг мөнгөөрөө бүр нарийлаад, утсан чинэ улаан амь чинь тасарах гээл байгаа бол ээж ааваараа төлбөрөө төлүүл 76 новшоо
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • төлбөр  2015-03-18 03:19:36
    Тэд улсаа хямралд оруулсан бас 1990-ээд онд анх гарч ирэхдээ улс төрийн товчооны 10 гаруй хүний тусгай хангамжийг эсэргүүцэж гарч ирсэн, иймд өөрсдөө төл.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-03-18 02:44:57
    УИХ-ЫН ГИШҮҮДИЙН УНАА,УТАСНЫ ЗАРДЛЫГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ.
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • больдоо 2015-03-18 01:28:49
    больдоо
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • MMSM 2015-03-18 01:04:36
    ARCHAAGUI GEDEG N UTASNII MONGIIG TOLJ CHADAGUI BAYACHUUD BAIJ...
    112.72.13.10
    Мэдэгдсэн Хариулах