Бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс экспортлоно
Засгийн газрын тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар тогтжээ.

Өнөөдрийн  байдлаар Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх” үүрэг бүхий Ажлын хэсгээс нүүрсний жишиг үнийг зарлахдаа тухайн ордын шинж чанараас үл хамааран нийтлэг байдлаар буюу зөвхөн илчлэгийн үзүүлэлтээр ангилж зах зээлийн үнийг тодорхойлж байна.

“Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулснаар олон улсын жишигт нийцсэн нэр томьёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний жишиг үнийг зарлана. Ингэснээр бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн экспортлогдох юм байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-17 06:37:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.177
    Мэдэгдсэн Хариулах