Ц.Нямдорж:Эдийн засгийн хямрал нь хуулийн хямрал болох нь байна шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхлэн хуралдахаар товлосон байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.00 цагаас эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт байгаа Өрийн удирдлагын тухай хууль нь хэлэлцсэнээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуулиудыг зөрчиж байгаа учраас хэлэлцэхийг хойшлуулж өгөөч гэсэн санал гаргамаар байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хадгаламжийн даатгалын хуультай хамт хүчингүй болох хууль одоо мөрдөгдөж байна. Ингэхгүй бол хуулийн халтуур явах гээд байна. Дөрвөн хоногийн өмнө өргөн барьсан Тендерийн хуулийг байнгын хороогоор хэлэлцээд халтуурдсан. Нэн яаралтай хэлэлцэх хууль байхыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хямрал нь хуулийн хямрал болох нь байна шүү. Энэ асуудал дээр УИХ-ын дарга бас жаахан хямгатай хандмаар байна.
Ингээд УИХ-ын даргын зүгээс Өрийн удирдлагын тухай хууль болон Тендерийн хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хасч байгаагаа мэдэгдээд өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа.

Үргэлжлүүлэн “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-30 01:33:45
    Нямдоржоо чиний миний үе өгөр ч байгааг мэдэж байна уу Чи одоо болно Наад нөхдүүдээ ажил хийлгэ Чиний мэдлэг соц үетэй дууссан Нохойдорж оо тэнгэр эцэг хүндбага ярь гэж 1 ам,их сонс,хий гэж хос эрхтэн заяасан юм.Чи дөрвөд ястаныг бод хэлэмгий хэрүүл ч гэ
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах