Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо орон нутагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 3 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 14-17-ны өдрүүдэд  Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник болон галт хэрэглэлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцлаа.  

Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунбаатар болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ажиллалаа. Ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллана. 

Г.Уянга
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-17 06:42:33
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.177
    Мэдэгдсэн Хариулах