Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэхэд хамтран ажиллах ТББ-уудын урсгал зардлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/188 дугаар захирамж гаргаж, санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. "Эгэл амьдралын мөр" ТББ, "Эрчүүд, эрүүл гэр бүл" ТББ, "Заюу-Тайж" ТББ, "Зөв амьдрах ухаан" ТББ-ын байр, үйлчилгээ, урсгал зардал, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын сургалтын зардалд нийт 100 080 000 төгрөгийг зарцуулна.
Тус хөрөнгийг зарцуулахдаа төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газарт үүрэг болголоо. Харин дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ТЭНЭМЭЛ, ГЭР ОРОНГҮЙ ИРГЭДИЙГ
НИЙГЭМШҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД
ҮЗҮҮЛЭХ  САНХҮҮЖИЛТ
 
 
Төрийн бус байгууллагын нэр Зардлын нэр Нэг хүнд ногдох зардал Хүний тоо Хугацаа /өдөр/ Санхүүжилт /төгрөг/
1 "Эгэл амьдралын мөр" ТББ Байр 4000 29 90      10 440 000 
Бусад үйлчилгээ 5000      13 050 000 
    Нийт 9000 29 90      23 490 000 
2 "Эрчүүд, эрүүл гэр бүл" ТББ Байр 4000 19 90        6 840 000 
Бусад үйлчилгээ 5000        8 550 000 
Нийт 9000 19 90      15 390 000 
3 "Зөв амьдрах ухаан" ТББ Байр 4000 50 90      18 000 000 
Бусад үйлчилгээ 5000      22 500 000 
Нийт 9000 50 90      40 500 000 
4 "Заюу-Тайж" ТББ Байр 4000 20 90        7 200 000 
Бусад үйлчилгээ 5000        9 000 000 
Нийт 9000 20 90      16 200 000 
5 Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар Сургалт хичээл бичиг хэргийн зардал        500 000  
Соёл урлаг спортын өдөрлөг        1 000 000 
Эрүүл мэндийн үйлчилгээ        1 000 000 
Сургалт сурталчилгаа        1 000 000 
Унааны зардал        1 000 000 
Нийт          5 000 000 
Нийт зардлын дүн   108 90    100 080 000 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine