​Дөрвөн жилийн улстөрчид
Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа 200 гаруй улсын дийлэнх нь ардчилсан засаглалтай буюу Үндсэн хуулиараа парламентыг төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон улсууд эзэлж байна. Парламентат ёс нь дан ганц төлөөлөгчдийн байгууллага гэсэн явцуу утгаас илүү өргөн, гүн гүнзгий агуулгатай, улстөрийн харилцааны нарийн төвөгтэй хэсгийг илэрхийлдэг болж байгаа.
 
Монгол Улсын хувьд зургаа дахь парламент нь ээлжит дөрвөн жилийн хугацааныхаа гуравны хоёрт нь орчихоод нэг ёсондоо дан дугуйтай өнхөрч эхлээд байгаа. Манай парламентын гишүүдийн олонх нь дөрвөн жилийн хугацаанд олигтойхон хууль тогтоогч болох нь битгий хэл тохой залган суугаа арай дөмөгхөн нэгнийхээ санаачилсан хуулийн төслийг бүрэн сайн ойлгох чадвар сууж амжилгүй “шагналын" хугацаагаа      дуусгадаг
болоод байгаа. Товчхондоо гудамжинд жагсаж, үгүй бол хэн нэгний нөмөрт хоргодож, сүүдэрт нь халхлагдсаар УИХ-ын чуулганы танхимд хавчуулагдаад ороод ирдэг. 20 гаруй жил УИХ-ын чуулганы танхимд хууль тогтоож суугаа, өнөөдрийн эрхэм гишүүд дундаа л мэргэшсэн парламентач Ц.Нямдоржийн тодорхойлсноор өнөөдрийн УИХ-д “оймс, тэлээ, бас бус юм”- нд хавчуулагдсаар өөрсдөө ч сайн ойлголгүй туугаад ороод ирсэн нөхөр нэлээн хэд байгаа.
 
Тэд хоёр жил хагас гайхаж, заримдаа төвөгшөөж, түүртэж суусны эцэст “Ерөөсөө хууль тогтоогч болж чаддаггүй юм бол үлдсэн хугацаандаа дэлхийгээр нэг хэрэн хэсч, сайн гэгч нь нүдээ нээгээд авъя” хэмээн байсхийгээд л хилийн дээс алхаж, хөгшин Европ, хөгжил хөөртэй Латин Америкийн эрээн мяраантай харин ч нэг танилцах шиг л болцгоож байна. Уг нь жинхэнэ мэргэшсэн парламенттай газрын гишүүд зав чөлөө л гарвал хилийн дээс алхах бус өмнөө байгаа хуулийн төслүүдийг урагдаж, ноортол эргүүлж суудаг гэдгийг Японы парламентын доод танхимын нэгэн гишүүн өнгөрсөн намар манайд айлчлахдаа урдаас нь нүдээ бүлтийлгэн ширтсэн манай “дөрвөн жилийн гишүүд”-д сайтар тайлбарлаж байсныг санаж байна.
 
Түүний тайлбарлаж байснаар Японы парламент хоёр танхимтай. Дээд танхим буюу Зөвлөхүүдийн, доод танхим буюу Төлөөлөгчдийн гэсэн хоёр танхимын гишүүд зургаа болон дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог юм билээ. Зөвлөхүүдийн буюу дээд танхимын 252 гишүүний 50 хувийг гурван жил болоод өөрчилдөг ч ротациар орж ирж байгаа гишүүд нь бүх ард түмний маш нарийн шалгуураар орсны эцэст гарч ирдэг болохоор манайх шиг хавар, зуны хэдэн cap гудамжинд хашхирч зогссоны эцэст хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болно гэсэн ойлголт огт байхгүй. Тиймдээ ч Японы хууль маш хүчтэй, амьдрах чадвартай батлагдан гардаг.
 
Өнөөдөр Монголд бүх зүйл Японоос шал өөр журмаар хэрэгждэг. Гэхдээ амьдралын хэв маяг, түүх, зан заншил гээд эрс ялгаатай хоёр орны хувьд ялгаатай байх нь аргагүй. Хамгийн гол нь Монголын “дөрвөн жилийн настай улстөрчид”-ийн дараагийн ээлж хоолтойгоо залгахаар ойрноос хэтэрхий эрээ цээргүй, увайгүй дүвчигнэж эхлээд байгааг харахаар Монголын ирээдүй улам л тодорхойгүй, харанхуй болж байна. Жишээ нь С.Жавхлан олон нийтийн дүйвээн, сэтгэлийн хөөрөл дээр тоглолт хийгээд УИХ-ын гишүүн болчихдог юм гэхэд өнөөдөр УИХ-ын танхимд зүүрмэглэж суугаа “шинэков”- уудаас юугаараа ялгарах нь үнэхээр тодорхойгүй. Түүнд биеэ даагаад амьдрах чадвартай хуулийн төсөл боловсруулах          чадвар хараахан бүрдээгүй. Түүнийгээ бүрдүүлэх гэж, гайгүй шиг хууль уншиж эхэлж байтал хугацаат дөрвөн жил нь дуусна. Тэгээд дахиад л үзэж тарна. Аз таараад дахиад гараад ирвэл өнөөдрийн зарим гишүүн шиг аажуухан хэлд орно. Хоёр дахь дөрвөн жилийнхээ хугацаанд хэн нэгэнтэй хамтран хуулийн төсөл зохиомор аядаж байтал нь хугацаа нь дахиад л дуусна.
 
Монголын улстөр яг л ийм боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй “дөрвөн жилтэн”- үүдийн хөлд хэдий болтол тарамдан эргэхийг бүү мэд. Ганц үнэн нь мэдлэггүй, чадваргүй, мөлхөө “дөрвөн жилтэн”-гүүдийг Монголын улстөрд ойртуулахгүй байх дархан эрх нь гагцхүү сонгогч бидэнд байгаа нь л маргашгүй үнэн юмдаг.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-17 11:41:53
    Harin ch ene turd shurgalsan on udaan jil tuhalsan huwalznuud.g songohgui bj shine uyee gargaj ireh bls.n
    112.72.13.110
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-03-17 06:49:44
    харваас тэнэг царайтай мөнгөтэй юмнуудыг сонгодгоо болих хэргтэй
    202.72.243.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-17 05:52:04
    Хамгийн сүүлийн НҮБ-ын Хүн амын сангийн тооцоогоор дэлхийл 207 улс бүртгэгдсэн байна лээ их мэдэгч минь..
    182.160.39.255
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-17 02:32:16
    delhiid 196 uls oron baidag yum
    150.129.141.104
    Мэдэгдсэн Хариулах