“Кожеговь” компани үйл ажиллагаагаа зогсоох уу?
Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь” Монгол улсын ураны лицензийн тэн хагасыг атган суудаг. Өнөөдөр Монголын тал нутагт ОХУ, Голланд, Их Британи, Хятад, Энэтхэг, Канад, Франц гэх мэт улсын болон дотоодын компаниуд 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, ураны эрэл хайгуул хийж байна. Эдгээрээс хамгийн  олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нь Францын “Арева” групп юм. Тус компани Монголд сүүлийн 15 жилийн турш ураны хайгуул хийж байна. Одоогоор Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 100 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа гэж тооцвол “Арева”-гийн мэдэлд бараг 50 хувь нь төвлөрч байгаа юм.

Тэгвэл Кожеговь компани  тун удахгүй ураныг албан ёсоор олборлохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Тус компанийн ерөнхий захирал Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна.

Тус компани дээрх хоёр суманд хийж буй ураны хайгуулаа дуусаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж батлуулжээ. Тиймээс энэ оны эхний хагас жилд багтаан, уран ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөх гэнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихвал 2015 оноос туршилтаар уран олборлож эхлэхээр төлөвлөжээ.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар Кожеговь компанийн Монгол дахь үйл ажиллагаанд доголдол учирчээ. Тодруулбал тус компанийн уран албан ёсоор олборлох  зөвшөөрөл авах эсэх нь эргэлзээтэй болсон байна. Ойрын нэг, хоёр жилдээ уран олборлох зөвшөөрөл авч чадахгүй байдал үүссэн байна. Энэ нь ирэх 2016 оны сонгуультай холбоотой аж. Ямартай ч  зөвшөөрөл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа тэд хоёр гурван жилдээ хүлээх үү аль эсвэл үйл ажиллагаагаа зогсоож Монголоос явах уу гэдэг хүндхэн шийдвэр гаргах дээрээ тулаад байгаа юм байна.

Гэвч дэлхийн 20 жилийн ураны нөөцийг хангах чадвартай энэ том ордуудыг орхиод гарна гэдэг тэдний хувьд маш том алдагдал гэдэг нь ойлгомжтой.

Гэсэн ч энэ олон жил хайгуул хийчихээд олборлох дээрээ дахиад  тодорхойгүй хугацаанд хүлээн сул зогсох нь мөн л алдагдалтай.  Үргэлж том араараа хамгаалуулж байсан  “Кожеговь” компанид энэ удаа ар нь тус болохгүй бололтой. Магадгүй тус компанийн өнгөрсөн сард Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг “Blue Sky” зочид буудалд үдийн зоогонд урьж нууцхан яриа өрнүүлсэн нь ч үүнтэй холбоотой байж болох юм. Гэхдээ энэхүү цайллага, дайллага нь тэдэнд тус болоогүй бололтой.

“Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд туршилтаар цөмийн нэг төрлийн бодис болох шар нунтаг олборлож эхэлснээс хойш тус сумын үхэр, тугал сонин янзын шалтгаанаар үхэж, хүмүүс болон малын дунд гарч байгаа үл мэдэг өвчлөлүүдийн эцсийн хариултыг хэн ч өгч чадахаа больсон талаар удаа дараалан хэвлэл мэдээлэл, холбогдох хүмүүст хандсаар ирсэн ч харамсалтай нь шийдэгдээгүй өдийг хүрсэн билээ.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Emch  2015-03-23 16:37:44
    Ayultai shuu dee. Uran olborloson gazruud harahad saihan ustai, modtoi met baivch yamar ch amid amitangui bolson baidag. Tend hun udaan hugatsaagaar amidardgui
  • Монгол 2015-03-23 11:46:32
    Аревагийн гар хөл болсон гөлөгнүүдийг бүгдийг нь ална.
  • монгол 2015-03-23 11:32:23
    та нарыг алнаа. шээснүүд
  • g 2015-03-17 12:17:25
    Olborloh heregteishde orsuudin gar hol bolson heden hodolgoon songuulid onoo avah gesen tenguudig ul togol olborloo kazakuud urana olborlood saihan l bna
  • Oloogui 2015-03-17 11:55:41
    Arbitriin shuuhed ochij dee.modoo ch barih nee
  • Bold 2015-03-17 09:09:21
    Olborloh heregtei sh dee, naad uil ajillagaag ni zugeer yavuulaachee, tertee tergui hun amidrah ni baitugai hul hurdeg ch ugui gazar zunduu bna sh dee.
  • olloo 2015-03-17 01:23:01
    hun ni uhdeggui, mal ni l uheed bdag, hachirhaltai shuu !!! uhvel 2-laa l uhmeer yum?!