СГЗ Ц.Чимэддорж агсны мэндэлсний 60 жилийн ой тохиож байна
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, сэтгүүлч Цэндийн Чимэддорж агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Иймд энэ жилийг Ц.Чимэддорж агсны зохиол бүтээлийг судлах, судалгааны нээлтийн жил болгох гэнэ.

Жил бүр нэрт яруу найрагчийн дурсгалыг хүндэтгэж “Есөн намрын зээргэнэ” нэртэй яруу найргийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Мөн түүний анд нөхөд, Монголын радиогийн хамт олон, шавь нараас дөрвөн жил дараалан дурсамж, дурдатгалын ном гаргаж байгаа аж. Харин энэ жил түүний 60 жилийн ойг тохиолдуулан Ц.Чимэддорж агсны зохиол бүтээлийг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд түүний зохиол бүтээлийн үнэ цэнийг олон талаас нь нээж өгөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.