Ховд аймагт 850 мал өвчилжээ
Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчний сэжиг илэрсэн дуудлага аймгийн мал эмнэлэгт ирсний дагуу хоёр удаа шинжилгээнд дээж авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжилж 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь оношлогдлоо. 

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Булган, Үенч суманд 4 голомтод нийт 850 мал өвчилсөн мэдээтэй байна. Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Баян-Өлгий аймгийн Булган нийт 4 сумын эрсдэлтэй бүс нутагт байгаа уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд хадгалж байсан 198,7 мянган  тун вакциныг Ховд, Баян-Өлгий аймагт хүргүүлж вакцинжуулалтын ажлыг 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэн 03 дугаар сарын 10-ний байдлаар 181,560 толгой мал вакцинжуулалтад хамруулаад байна.

Ховд аймгийн Булган, Үенч суманд Аймгийн Засаг даргын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож, мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, голомт, сэжигтэй, эрүүл бүсийн заагт сум тус бүрт байнгын ажиллагаатай пост ажиллуулж  байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төв, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үүрэг бүхий Онцгой байдлын ерөнхий газар, ЗХГА-Мал эмнэлэг, үржлийн газраас бүрдсэн, зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах үүрэг бүхий шуурхай ажлын баг Ховд аймагт 03 дугаар сарын 07-ноос эхлэн ажиллаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-16 08:10:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах