Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий дахинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас тодорхой сэдвээр уриа гарган улс орон бүр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал; 2012 онд “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх”, 2013 онд “Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалья” зэрэг сэдвээр тус арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн бол энэ жилийн хувьд “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ” гэсэн уриан дор тэмдэглэлээ.

Монгол улсын хувьд импортлогдож буй хүнсний бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг БНХАУ-аас хангаж байгаа бөгөөд энэ нь Замын-Үүд боомтоор дамжин орж ирж байна. Иймд төр болон төрийн бус байгууллагууд, иргэд хэрэглэгчдийн анхаарлыг стандартын  чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн хорио цээрийн алба, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран энэ өдөрлөгийг зохион байгууллаа.   
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-16 05:26:49
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах