Тууз  хайчлах төрийн ажил уу?
Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Нийслэлийн гуравдугаар амаржих газрын өргөтгөл 150 ортой эмнэлэг ашиглалтад орно хэмээн мэдээлэл гарч байсан. Энэхүү эмнэлгийн нээлтэд Д.Арвин гишүүн оролцож тууз хайчилна гэх мэдээ хэд хоногийн өмнө тарж  байсан юм. Гэвч эмнэлгийн нээлт болоогүй. Гэхдээ Д.Арвин гишүүн ямар ч байсан энэ эмнэлэг хэзээ нээлтээ хийнэ тэр үед нь очиж тууз хайчлах бололтой.

Угаас манай төрийн түшээд  энд тэнд тууз хайчлах, эрхийн бичиг гардуулах зэрэг шалдир булдар арга хэмжээнд манлайлан оролцож, сүр дуулиан, зардал чирэгдэл болдог явдал өнөөдөр хэвийн үзэгдэл болсон. Хаана л тууз хайчлах арга хэмжээ болно тэнд огт хамааралгүй салбарын сайд нь даамлуудаа дагуулан очсон байх жишээтэй.

Сүүлийн үед сургууль цэцэрлэгийн асуудал хурцаар яригдах болсон үед ганц нэг шинэ цэцэрлэг сургуулийн нээлт болвол бараг л бүх л сайд, гишүүд очих нь холгүй юм болдог болсон. Огт хамааралгүй салбарынхан ч тууз хайчлах гээд  цагаан бээлийн өмсөж, хайч барин бахдалцаж ядан зогсох нь даанч ичгэвтэр.  Тэд сургууль, цэцэрлэгийн  нээлтээр шоу хийж байгаа нь манай түшээдийн эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй улайран байгаагийн тод жишээ биз ээ.

За сургууль цэцэрлэг дүүрч гэхэд хөдөө орон нутагт  битүү дээвэртэй зах нээгдэхэд хүртэл Улаанбаатар хотоос хэдэн арваараа сүр дуулиантай очиж тууз хайчилсан явдал ч гарч байсан. Түүнчлэн өнгөрсөн жил Сүхбаатар аймгийг нийслэлтэй хатуу хучилттай  авто замаас холбоход хэдэн км урт дараалал үүсгэн тууз хайчлах арга хэмжээ болж байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүн М.Зоригт зургийг нь аван тууз хайчлах үйл ажиллагаа сайхан боллоо хэмээн  нүүр номын найзуудтайгаа хуваалцаж байсан.

Эндээс харахад манай төрийн өндөрлөгүүд, хурган дарга нар тууз хайчлахаа төрийн ажил хэмээн эндүүрч явдаг бололтой шүү. Уг нь манай дарга нарт хийх ажил мундахгүй л их баймаар юм. Эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, гадны хөрөнгө оруулалт “нойл” заачихсан үед тууз хайчлах манатай л баймаар юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saruul 2015-03-17 00:45:36
    yes . that is true. hundred percent
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • маш зөв 2015-03-16 14:10:23
    Сэтгүүлч их зөв сэдэв хөнджээ. Энэ гишүүд арай л дэндүү юм аа ялангуяа тэр Арвин худлаа шоудаад баахан эхчүүдийг хуурах ямар хэрэг байна аа. Бас тэр Зоригт зура...
    203.194.118.92
    Мэдэгдсэн Хариулах
  • nivrad 2015-03-16 12:08:58
    Darvin -d hiih yum baihgui ee. Elgeeree nuuree haasan amitan ingej yavaad l 2016 0on hurge dee
    103.229.122.202
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-16 10:31:31
    ireh songuuliar bi iim ym hiiltssen gj shaah gj bga bhgui yu baahan zurgaa tawiad burj garna da nogoo saihan bilegshig chi yu hiisenbe gehed bi surguuliin deewe...
    103.26.193.81
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-16 09:09:28
    hoshin urlagiinhan saihan tiglolt hiimeer ymaa
    202.179.20.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-16 07:38:59
    Өөр хийх ажилгүй, төрийн эрх ямба идэхсэн, луйврын цэвэр орлоготой улс цагийг яаж өнгөрөөхөө ч мэдэхгүй байгаа нь энэ шүү дээ
    202.179.11.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-16 04:18:49
    ТV-ээр гаргахаа л больчих. 2-рт, иймэрхүү тэнэглэлийг сайн шүүмжилж, шоглож бичиж байвал тэд ч бас ичих биз. Гэвч тэдэнд ер нь мэдрэмж, ухаан дутмаг шүү дээ.
    182.160.1.109
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-16 03:58:30
    Tuuz haich engeriin temdeg unaa benzin tos daillaga tsaillag geed zardal ih garch baigaa daa. TV-nhen ochihgui zuragtaar garahgui bol ochih humuus ni tsoorno.
    103.229.121.23
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгүүлчид буруутай 2015-03-16 02:22:22
    энэ бүхэнд сэтгүүлчид буруутай, тэд төрийн албан хаагчид, гишүүдээс ярилцлага авах хэрэггүй гаргах хэрэггүй, харин мэргэжилтнүүдээс яагаад төрийн үйл нь буруута...
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах