Д.Цогтбаатар хошой алтан медальтан болов
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн 20 дахь удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотноо эхэлж, ОУХМ Д.Цогтбаатар 57 кг-д түрүүлснээр тус тэмцээний хошой алтан медальтан болов.
 
ОХУ-ын Буриад улсын Биеийн тамир, спортын агентлаг, Буриадын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд Абхаз, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, БНХАУ, Гүрж, Итали, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Япон зэрэг гадаадын 14 орон, ОХУ-ын Эрхүү муж, Байгалийн чанад дахь, Красноярск, Самарын хязгаар, Буриад, Тува, Хакас, Чуваш, Якутын бүгд найрамдах улсын бөхчүүд өрсөлдөж байна. Тухайлбал, манай улсаас 15, Буриад улсаас 16, Японоос 12 бөх зодоглож байгаа юм. 
Тус тэмцээний шагналын сан 1 сая 440 мянган рубль бөгөөд жин
тус бүрт түрүүлсэн бөхийг 70 мянган рубль, дурсгалын бүс, аман хүзүүдсэн бөхийг 50 мянга, гуравдугаар байрт шалгарсан бөх тус бүрийг 20 мянга, алтан медаль хүртсэн бөхийн дасгалжуулагчийг 20 мянган рублиэр тус тус урамшуулна. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан боллоо.

ОУХМ Д.Цогтбаатар 57 кг-д нэгдүгээр тойрогт Азербайжаны бөх Алиев Романыг хожиж хагас шигшээ барилдаанд японы бөх Реи Хигучийг ялж алтан медалийн төлөө японы бөх Фумитака Морошитатай барилдан ялж тус тэмцээний хошой алтан медальтан болов, Өмнө нь мөн хүрэл медаль авч байжээ. 
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-16 02:14:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах