Сонгууль болгоноор өөрчлөгддөг Сонгуулийн тухай хууль
УИХ завсарлаж, Монголын улстөр зvvрмэглэсэн энэ vед эрхэм гишvvдийн олонх нь хөдөөгийн уул талаар 2016 оныхоо бэлтгэлийг базаасан шиг, сонгогчдын байдал төлөвийг битvvхэн тандацгааж яваа. Зарим хэсэг нь тив алгасан нисч, башийтал амарцгааж байна. Төрийн ордон эзгvйрэх шахсан өнгөрсөн баасан гарагийн vдээс хойш УИХ-ын гишvvн Ж.Батзандан, Г.Баярсайхан, М.Сономпил, нарын цөөхөн гишvvн өрөөнөөсөө гарч орж, хэн нэгнийг сугадан тун ч аминчхан яриа өрнvvлж явааг нь харвал ирэх хаврын чуулганаар яаравчлан батлах Сонгуулийн, болон Улстөрийн намуудын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд дайх өөрсдийн санаа, оноог боловсруулж суугаагаас зайлахгvй.

Монголчууд нийгмийн байгууламжаа өөрчилж зах зээлийн эдийн засагтай хуучнаар бол капиталист нийгэмд шилжсэнээр хамгийн эрэлт хэрэгцээтэй, аминдаа арчаатай мэргэжлээр улстөрчид буюу УИХ-ын гишvvд өрсөлдөгчгvй тодорсон тvvхтэй. Амьдрал ахуйгаа ахархан богино хугацаанд хачин сайхан төвхнvvлж дөнгөдөг УИХ-ын гишvvний шидэт суудлын төлөө арай л хvн нухаж, Хvрээ талахаас бусдыг хийсээр гарч ирдэг эрхэм улстөрчид маань Сонгуулийн тухай хуулиа сонгууль бvрийн өмнөхөн өөрчилж дөнгөдөг батлагдаагvй хуультай. Товчхондоо Монголын улстөрийн намууд эрх барьж байхдаа, эсвэл олонхи байхдаа өөрсөддөө ашигтай хууль баталж авахыг санаархаж, дур зоргоороо улайран дайрдагтай шууд холбоотой.

Өмнөх сонгуульд нэг тойрогт нэг намын хоёроос гурван нэр дэвшигч өрсөлдөж эцэс сvvлдээ зодоон нvдээндээ тулж, шившгээ хутгасан тул Сонгуулийн хуульд нэг тойрогт нэг намаас хоёр, гурван өрсөлдөгч өрсөлдөхгvй байх өөрчлөлт оруулахаар ерөнхийдөө санал нэгдэж байгаа дуулдана. Товчхондоо Өвөрхангайд АН-аас Г.Батхvv, Д.Зоригт, АН-ын гишvvд дэмжигчдийн холбооны тэргvvн Т.Хасбаатар нар нэр дэвшин өрсөлдөж, хоёр ах нь тэрслvv дvvгээ хулхидаж бөөн зарга vvссэн шившигтэй явдлыг давтахгvй байхаар тохиролцож, толхилцож байгаа юм байх. Ер нь ч нам дотроо өрсөлдөж, хагарал тэмцэлд хvрдэг нь өрсөлдөгчдөд нь ч сайхан далим vvсгэдэг гэдэгтэй санал нэгдэж байгаа аж. Vvний хамгийн тодорхой жишээ нь Өвөрхангайн С.Чинзориг, Н.Төмөрхvv нарын дуусдаггvй зарга, гомдолтой тэмцэл гэж хэлж болно. УИХ-ын гишvvний суудлаа нутгийн хоёр ахдаа дээрэмдvvлсэн хоёрын гомдол тасрахгvй vргэлжилсээр байсан тул Хөдөлмөрийн болон Зам тээврийн сайд болгож нэг удаа санаа амарцгаагаад байгаа. Гэхдээ эрхэм УИХ-ын гишvvдийн одоо яриад байгаа нэг тойрог, нэг мандат хувилбарыг сонговол одоогийн 26 тойрог олширно.

Товчхондоо нэг тойрог нэгээс гурван мандаттай гээд тооцоод vзэхээр Монгол Улс 48 тойрогтой болно. Нөгөөтэйгvvр тойрог олон, цөөн байх эсэх нь намын жагсаалтын пропорциональ хувилбараа нэмэх vv, хасах уу гэдэг ерөнхий зарчмаас бас хамаарна. Тойргийг хуваарилахдаа хvн амынх нь тоонд дvйцvvлж хуваах асуудал өнгөрсөн сонгуулийн хуулийг хэлэлцэх vед ярьж байсан ч төдий л амжилтай хэрэгжээгvй. Тэгвэл энэ удаа шинэ хуулиар тойргийг ямар зарчмаар хуваах вэ гэдэг мөн л анхаарал татах сэдэв билээ. Архангай, Завхан гэх мэт хоёр мандаттай тойргийг шууд дундуур нь хуваагаад хоёр тойрог болгох магадлал өндөр байгаа. Нөгөө талаар цөөн хvн амтай аймгийг шууд нэг тойрог болгох нь олон хvн амтай аймаг, нийслэлтэй харьцуулахад ихээхэн ялгаатай.

Иймэрхvv шалтгааны улмаас Монгол Улсаа сонгуулийн тойрогт хэрхэн хуваах вэ гэдэг сонгуулийн хуулийн хэлэлцvvлгийн маргаантай нэг сэдэв болох нь гарцаагvй. УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогтын талбарлаж байгаагаар МАН-ын хувьд пропорциональ хувилбарыг бvр байхгvй болгож, жижиг мажоритар 76 тойргоор сонгууль явуулдаг байсан хуучин тогтолцоо руугаа эргэж орохоор эргэлт буцалтгvй шийдсэн бололтой юм. Тэдний энэхvv зөрvvдлэлийн ард өөрсдийнх нь саналаас МАХН хуваалцах боломгvй болно гэсэн муйхар тооцоо явж байгаа нь тодорхой. МАН-ынхны өмнөө бариад байгаа уриа, лоозон буюу “Улстөрийн намууд төлөвшөөгvй өнөөгийн нөхцөлд намын нэрээр санал авах нь оновчтой хувилбар биш” гэдэг нь товчхондоо улстөрд хvч тvрэн гарч ирж байгаа амбицтай залуучуудынхаа тvлхээсээр, Монголын улстөрд 20-30 жил шигдэж суугаа өвгөчvvлээ мөргөж, замаасаа зайлуулах гэсэн арга гэдгийг таамаглаж цөхөх юм байхгvй.

Тэгвэл АН-ын хувьд намын жагсаалтаар УИХ-д орж ирэх “өвгөчvvд”-ийнхээ тоог болж өгвөл нэмэх бодолтой байгаа. Учир нь 2012 оны сонгуулиар ялимгvй олонх болсон нь сонгуулийн холимог тогтолцооны “буян, хишиг” гэж удирдлагууд нь шvтчихээд байгаатай шууд холбоотой. Тэгээд ч Алтангадас, Шонхор тэргvvтэй АН-ын “егзөр” фракциуд “Энэ удаа ч МАН-ын саналаас МАХН-ынхан хангалттай хуваана” гэж шvд зуун тооцоолж байгаа учир егзөр өвгөчvvд, часхийсэн хvvхнvvдээ намын жагсаалтын ард болж л өгвөл олноор нь нуун оруулж ирэхээр ханцуй дотроо наймаалцаж эхлээд байгаа.Нөгөө талаар урьд өмнөх гашуун туршлагаа бодсон ч намын саналын төлөө ажиллах нь намаараа нэг баг болж, нягтран ажиллахад дөхөмтэй гэж тооцоолж байгаагаас зайлахгvй. Хэдийгээр олон фракцад хуваагддаг ч сонгуулийн vед хvчээ нэгтгэж чаддаг чанараа ч мөн ашиглая гэж бодож байгаа нь дамжиггvй.

АН-ын дарга З.Энхболд даргын тооцоолсноор жагсаалтаар сонгогдох гишvvний тоог нэмж чаддаггvй юм гэхэд өнгөрсөн сонгуулийн 48:28-ыг хэвээр хадгалахыг юунаас ч илvvтэй хvсч, зорьж байгаа. Тэгвэл байгаа байхгvй нь мэдэгддэггvй шахуу ч УИХ-д хоёр суудал бөглөдөг Иргэний Зоригчуудын хувьд сонгуулийг 50:50 гэсэн харьцаагаар явуулъя гэж сулхан дуугарсаар суугаа. Тэдний хувьд 38:38 гэсэн хувилбараар сонгууль явуулбал дор хаяж гурваас дөрвөн суудал зулгаах тооцоо хийж суугаа нь энэ. Харин “Шударга ёс”-чуудын тухайд холимог тогтолцоо ээлээ өгсөн учир хэвээр vлдээхийг эрмэлзэж байгаа нь тэдний сvvлийн vед хийж байгаа мэдэгдлvvдээс харагдсан. Товчхондоо МАН-ынхан л “100 хувь мажоритар” гэж хашхичаад байгаа ч 2016 оны сонгуулиас өмнө өөрчлөгдөх хуулинд тогтолцоо нь бараг л 2012 оныхоороо vлдэх магадлалтай байгаа юм.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонгогч  2015-03-16 11:14:50
    Муу сайн луйвачин дээрэмчингууд оорсодоо зориулж хууль батлахаас оор юу хийх вэ дээ Яавал би дахин сонгогдох вэ л гэж бодохоос нойр нь хурэхгуй дээ
    202.21.106.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-16 09:55:41
    ямар системээр сонгууль явуулахаа ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Сонгуулийн хууль бол хэдхэн намуудын асуудал биш ард түмэн эрхээ эдлэх ганц хууль юм...
    43.242.240.2
    Мэдэгдсэн Хариулах
    • ард 2015-03-16 12:16:32
      Эдийн сонирхолгүй хувийн амбицгүй шударга хүмүүсийг ард түмэн дундаасаа сонгож олгиарахуудтай өрсөлдүүлэх хэрэгтэй.намыг биш хүнийг нь харж .бие даагчид нэгдэж
      27.123.214.116
      Мэдэгдсэн Хариулах
      • ард 2015-03-16 12:21:36
        Үргэлжлэл,.чадвал парзитууд арчигдаж таарна.хамгийн хорон санаа заль мэхэнд автахгүй хоорондоо эвтэй байвал хулгайч луйварчид гарч уихд гарч ирж ард түмэн
        27.123.214.116
        Мэдэгдсэн Хариулах
        • ард 2015-03-16 12:27:59
          Хохирохгүй.олгиархууд төрд гархын тулд янз бүрийн башир арга хэрэглэнэ.хагалан бутаргахыг оролдоно.тэр бүхэнд автахгүй эвтэй байж чадвал бие даагч шударга
          27.123.214.116
          Мэдэгдсэн Хариулах
          • ард 2015-03-16 12:28:59
            Хүмүүс ялна.эх орон маань хөгжин дэвшинэ
            27.123.214.116
            Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-03-16 04:05:07
    Хашир бурхинууд ..гарах нүхээ хэдийн малтчихсан байгаа,тойрог болгон дээр өөрсөдийн хүмүүсээ бэлдчихсэн .тэд нар нь сонгуулиар хөлөө хугалчих шахаад гүйж гарна ...
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Novshnuud 2015-03-16 03:20:37
    Muusain yumnuud negel huitai baildaa oosondoo ashigtai huil gargahgej ulairan temtseed garaad yuch hiisen yum baihgui songuul bii lav ogohgui..hulihduulahgui za...
    182.160.35.214
    Мэдэгдсэн Хариулах