“Монголын Хүний Төлөө Нам”-ыг бүртгэхээс татгалзав
“Монголын Хүний Төлөө Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт дутуу, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрэн ирүүлж, зарим зөрчлөө залруулсан тохиолдолд  бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Мөн Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон Намын хүсэлтийг хэлэлцээд уг намын дүрэмдээ оруулсан өөрчлөлтүүд нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж, намын дүрмийн дээрх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэлээ.
Ами
Olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2015-03-15 21:19:29
    Энэ дээд шүүх гэж ялзарсан газар даа. Тэр жил энхбаярт махн нэрийг авч болно гэж шийдвэр гаргаад өнөөдрийн Монголд бий болсон хямралыг эхлүүлсэн дээ.
    122.149.226.183
    Мэдэгдсэн Хариулах
  • fvbjkkbv 2015-03-15 07:40:03
    Хүний төлөө нам чихшиг.
    103.26.195.183
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2015-03-15 11:35:59
      Еэ еэ бөөвөө "чихшиг" гэж юу гэж байгаа юм?
      82.145.209.68
      Мэдэгдсэн Хариулах