Тариаланчид хаврын бэлтгэл ажлаа хэлэлцлээ
Хаврын тариалалтын бэлтгэл ажлынхаа талаар тариаланчид зөвлөлдлөө.  ХХААЯ-н дээр болсон эл зөвлөлдөх уулзалтын зорилго нь  тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгч хамтран ажиллахад оршиж байсан юм.

Энэ хүрээнд ч ХХААЯ-наас 2015 онд газар тариалангийн салбарт гарах өөрчлөлт,  шинэчлэлт болон  хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун танилцуулсан. Тэр дундаа жил бүр чанар, үнийн асуудал нь сөхөгддөг улаанбуудайг биржээр борлуулах тухай үндсэн ойлголт, анхаарах асуудлаар ХААБ-ээс тариаланчдад мэдээлэл өглөө.

Зөвлөлдөх уулзалтад Газар тариалангийн холбоо, Фермерийн холбоо, Чацаргана тариалагчдын холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо,  Дарханы УГТЭШХ, Хөдөө аж ахуйн бирж, ТЭДС -гийн болон яамны төлөөлөл оролцлоо.
Б.Сансартуяа
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.