“Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг боллоо

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачлагаар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа.

            Хэлэлцүүлэг Соёлын бодлого ба гадаад сурталчилгаа, Соёлын өвийн тулгамдсан асуудлууд гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэж, ГХЯ-ны Гадаад суртачилгаа, мэдээллийн газар, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, СУИС, Соёлын өвийн төв, ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн албаны хүмүүс дээрх сэдвийн хүрээнд санал солилцон хэлэлцүүлгийг өрнүүлэв.

            Сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд soft power буюу зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байна. Зөөлөн хүчний бодлогын цөм болсон соёлын харилцаагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа эерэгээр сурталчлан таниулах, имиж бүрдүүлэх, үндэстнийг брэндчилэх, үндэстний дархлаа болсон Монголын соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулах чиглэлд хийгдэж ирсэн, хийгдэж буй, хийгдэхэээр төлөвлөгдөж буй ажлаа бид хүчийг нь нэгтгэх, өөр хооронд нь сайтар уялдуулах, гадаад сурталчилгааны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

            Хэлэлцүүлэгт дээр дурьдсан байгууллагуудаас гадна ЮНЕСКО-ын Монголын үндэсний комисс, ГХЯ-ны Дипломат академи, ШУТИС, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын энхтайван найрамдлын байгууллага, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Чингис хаан дээд сургууль, Монгол мэдлэг академи зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөгч нар оролцжээ. Тус хэлэлцүүлэг нь ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газраас Монгол Улсын гадаад сурталчилгаа сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж буй сэдэвчилсэн цуврал хэлэлцүүлгийн эхлэл болж байгаа юм.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gerege 2015-03-14 12:08:05
    энэ талаар шинжлэх ухаанч санал, санаачлага гаргасан ба түүнийг хааш нь хийх вэ
    202.179.29.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv 2015-03-14 03:34:36
    surtalchilga geed yariad bgaa murtu neg ch mergejlin surtalchilgani baigullaga,dizainer,menejerud nana chine alga bna. hudlaa hooson tsetserhsen humus l bh yum....
    112.72.13.175
    Мэдэгдсэн Хариулах