А.Мөрөн хариу тоглолтод оролцоно
Монгол улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг   “Russia-2018” ДАШТ-ий урьдчилсан шатанд Зүүн Тиморын шигшээ багтай сугалаа таарсан. Эхний тоглолтоо манай шигшээ баг айлын талбайд өчигдөр хийж 4:1-ийн харьцаагаар ялагдсан. Харин хариу тоглолт  3 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо МХБХ-ны ногоон талбайд болно. 

Тэгвэл уг тоглолтод  Монголын хамгийн анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн оролцох юм байна. Тэрбээр өнгөрсөн жил Тайландын лигт тоглохоор гэрээ байгуулан явж байсан бол саяхан Сербийн лигт тоглохоор очоод байгаа билээ.

Сербийн лиг нь Европын топ лигүүдийн түвшинд хүрэхгүй ч жил бүр эндээс Англи, Герман, Италийн лигүүдийг зорих шинэ авьяастнууд тодордог учраас Европын топ лигүүдийн скаутуудын анхааралд өртөх боломж өндөртэй гэж тооцогддог. А.Мөрөн Монгол Улсын шигшээ багт дуудагдсан учраас Сербийн лигийн 16 дугаар тойргийн дараа эх орондоо ирж, Зүүн Тиморын багтай хийх урьдчилсан шатны тоглолтод оролцоод буцах юм байна.
Б.Сансартуяа
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.