Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачууддаа зориулсан өдөрлөгийг хороо бүрт нь өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Хороод 13-16 насны хүүхэд багачуудын дунд “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, 4-8 насны хүүхдүүдийн дунд “Миний хайртай гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг зарласнаас гадна хороо бүр өөрсдийн онцлогт тохируулан нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн дагуу уралдаан тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон болон зорилтот бүлгийн хүүхэд багачуудад дүүргийн удирдлагууд гарын бэлэг гардуулж, баярын мэндчилгээ хүргэсэн юм.
Г.Уянга
оллоо.мн
Г.Уянга
оллоо.мн
Мөн авъяаслаг хүүхэд багачууд, найзууддаа урлагийн тоглолт сонирхуулж, баяраа хамтдаа тэмдэглэж байна.