Тодорхойгүй хүмүүс
Яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар гэж үнэхээр “Тодорхойгүй хүмүүс” төрийн яамдаар нэг цээж түхийлгэсэн шиг, хар машин хөлөглөсөн шиг, төсвийн мөнгөөр тансагласан шиг өдөр хоног өнгөрүүлцгээж байна, цаагуур чинь. Яаман дээр нь очоод уулзаж ярилцъя, танай яамаар сонин сайхан юутай байна гэхээр зарим нь "Би ажил аваад удаагүй байна. Асуудлуудаа судалж, танилцаж байна. Дараа бүх зүйл тодорхой болохоор ярилцъя’’ гэх юм. Зарим нэг нь “Сайд ярилцлага өгөөгүй байхад би урдуур нь орж дуугараад яах вэ. Дараа тавтай уулзъя” гэж ирээд хаяагаа манах жишээтэй.  Үлдсэн хэсэг нь ер нь яаман дээрээ сууж, төрийн ажил хийдэг юм уу гэмээр намынхаа байранд л өдөр бүр холхиод явж байх нь үзэгдэнэ.
 
Тэр нөхөр уг нь бүхэл бүтэн яамны дэд сайдын хувьд эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ар араасаа овоорсон их ажилд нухлуулаад сууж байх учиртайсан. Гэтэл зав л гарвал намынхаа байр руу харайлгаж, юм асуувал “Асуудал тодорхой болоогүй байгаа учир дараа л нэг сайхан хариулт өгье" гэчихээд л торжигнотол гүйгээд явчихдаг дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гуай нар яамдаар дүүрэн байна. Энэ олон өөрийн гэсэн толгойгүй, хариугүй жаахан асуудлыг бие даагаад шийдэх чадваргүй “Тодорхойгүй хүмүүс хэзээ нэг жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагчид болж, товч тодорхой болдог юм бол доо, чааваас.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rth 2015-03-13 13:13:34
    ene vneheer vnen helsen baina gants neg mergejiltentein uulzah geheer huraltai bna geed hudal yariad haalgani haruul gej ergvv dagzuud oruulahgvi l yum bna lee
    112.72.13.41
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-13 09:20:32
    энэ үнэхээр үнэн яамдад дэд сайд байх шаардлагагүй. Хайран улсын төсөвийн мөнгө. үүний оронд энэ мөнгөөр ажлын байр бий болгоосой
    122.201.21.162
    Мэдэгдсэн Хариулах