Алтны экспорт 46.5 хувиар өсчээ
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн, молибденийн баяжмал үйлдвэрлэл 1.2 мянган тонноор хэмжигдэж байна.
 
Мөн энэ хугацаанд 1.4 тонн алтт, 6.9 сая тонн нүүрс, 92.2 мянган тонн жонш, 0.9 сая тонн төмрийн хүдрийг олборложээ. Харин газрын тосны үйлдвэрлэл 2.145.0 мянган баррель байгааг Газрын тосны газраас мэдээлсэн байна.
 
Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нүүрсний экспорт 5.4 сая тонн байгаа бол зэсийн баяжмал 316.5 мянга, молибдений баяж­мал 1.4 мянга, нүүрс 5.4 сая, алт 2.5 тонн, жонш 83.0 мянган тонн, төмрийн хүдэр 1.6 сая тонн, цайр 27.0 мянган тонн, газрын тос 2.094.6 мянган баррелийг гадагш нь гаргажээ.
 
Энэ дүнг өнгөрсөн оны дөрвөн сарын экспортын өссөн дүнтэй харьцуулахад зэсийн баяжмал 41.0, нүүрс 7.3, алт 46.5, газрын тос 32.2 хувиар тус тус өсчээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Uuniig tarhi ugaalt gedeg yum daa huuhdu 2014-05-29 01:28:52
    Sain harj av. Ingej l taniig hen ch bish gej uzej baigaa yum.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • r 2014-05-29 01:19:12
    ststistikiin horoo hydalch
    202.179.20.213
    Мэдэгдсэн Хариулах