Пvрэв гарагийн пижигнээн
Өчигдрийн пvрэв гараг Монголын улстөрийн хvрээнд гэнэтийн vйл явлууд олонтой, нэг ёсондоо УИХ унтаж байгаа энэ цагт сэтгvvлчид уйдах завгvй пижигнээд өнгөрөв.
 
Өчигдрийн хамгийн гол vйл явдал бол мэдээж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Vндсэн хууль зөрчсөн гэж vзсэн “Босоо хөх Монгол” бvлгэмийнхэн огцруулах тухай хvсэлтээ Vндсэн хуулийн цэцэд өргөн барьсан явдал байв. Тэдний хувьд саяхан Ноён уулыг ухуулахгvй хэмээн эсэргvvцэн тэмцэж, улстөрийн өлсгөлөн зарлаж, 13 дахь хоног дээрээ хуурай өлсгөлөнд шилжээд байсан боловч цагдаа нар хvчээр тарааж, өлсөгчдийг нь албадан эмчилгээнд хамруулсан билээ.
 
“Босоо хөх Монгол”-чууд “Бидний тэмцэл цаашид vргэлжилнэ” гэж амласан ёсоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хvсэлтээ гаргаж ямар ч гэсэн Vндсэн хуулийн цэцэд өргөн барьлаа. Тэдний зvгээс Ерөнхийлөгчийг огцруулах гол шалтгаан нь өнгөрсөн Цагаан сарын битvvний өдөр УИХ-аас батласан Урт нэртэй хуулийг хэрэгжvvлэх журманд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бvрэн эрхийнхээ дагуу хориг тавиагvйтэй холбоотой гэж тэд vзэж байгаа ч тvvний цаана Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зугатсан хэрэгтээ шvvхээс 5.6 жилийн ял авсан Ж.Капла нарыг өршөөснийг Vндсэн хууль зөрчсөн гэж vзэж байгаатай нь холбоотой гэж хардах хvмvvс ч байгаа юм. “Босоо хөх Монгол”-чууд Ц.Элбэгдоржийг ямар ч гэсэн Vндсэн хуулийн цэцэд өгчихлөө. Гэхдээ асуудал нэг тийш тодорхой болтол багагvй хугацаа өнгөрөх нь тодорхой. Яагаад гэвэл Vндсэн хуулийн цэцэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч өнөөх П.Очирбат за тэгээд Ц.Элбэгдоржийн эсрэг шийдвэр гаргах нь байтугай хуруугаа ч хөдөлгөхийг хvсэхгvй хvмvvс сууж байгаа. Тэгэхээр “Босоо хөх Монгол”-чуудын өргөн барьсан асуудал яаж шийдэгдэхийг тааж ядах юмгvй санагдана. Пvрэв гарагийн хамгийн гол пижигнээн ийм байв.
 
Дараа нь Эрчим хvчний сайд Д.Зоригт нvргээнтэй мэдээлэл хийв. Тvvний мэдээлснээр 2014 оны байдлаар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, өнөөдөр тун хvнд байдалтай өдөр хоногийг аргацааж байгаа Эрчим хvчний салбар энэ байдлаараа явбал тун ч таагvй ирээдvй хvлээж байгаа юм байна. Монгол Улсын эрчим хvчний хэрэглээ байнга өсөн нэмэгдсээр 2014 оны байдлаар 6.7 тэрбум квт цаг эрчим хvч хэрэглэсний 5.3 тэрбумыг дотооддоо, vлдсэн 1.4 тэрбумыг БНХАУ, ОХУ-ын эрчим хvчний системээс худалдаж авчээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд цахилгаан хэрэглэгч өрх, аж ахуй нэгж 35 мянгаар, дулааны хэрэглэгч 40 мянгаар нэмэгдсэн юм байна. Нөхцөл байдал ийм байгаа учир цаашид дорвитой, шийдэмгий арга хэмжээ авахгvй бол өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангахад эх vvсвэрийн болон аваарын нөөцийн дутагдалд орох, гадаадаас авах эрчим хvч улам нэмэгдэх, цахилгаан дамжуулах vйлдвэрлэх, тvгээх сvлжээ чадамжгvй болох, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсруулах vйлдвэрийг боомилох, стратегийн чухал ач холбогдолтой салбар гаднаас бvрэн хараат болох зэрэг эрсдлийн өмнө тулж ирээд зогсчихоод байгаа аж.
 
Дараагийн пижигнээн буюу банкуудын чанаргvй зээл Vндэсний статистикийн хорооны мэдээлснээр банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл өнгөрсөн сарын эцэст 667.2 тэрбум төгрөгт хvрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 9.8 тэрбум төгрөг буюу 1.5 хувь, өмнөх оны мөн vеийнхээс 69.3 тэрбум төгрөг буюу 11.6 хувиар өссөн дvн гэнэ. Тухайлбал, чанаргvй зээл нийт зээлийн өрийн vлдэгдлийн 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн vеийнхээс 0.1 пунктээр өссөн байна. Тvvнчлэн vнэт цаасны арилжаагаар 111.6 тэрбум төгрөгийн гvйлгээ хийгдэж, 12.9 сая ширхэг vнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн vеийнхээс гvйлгээ 103.3 тэрбум төгрөг буюу 13.3 дахин, арилжигдсан vнэт цаас 10.4 сая ширхэг буюу 5.0 дахин өссөн байна.
 
Харин тайлант хугацаанд 46.5 тэрбум төгрөгийн гvйлгээ хийгдэж, 7.2 сая ширхэг vнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн vеийнхээс гvйлгээ 39.0 тэрбум төгрөг буюу 6.2 дахин, арилжигдсан vнэт цаас 6.2 сая ширхэг буюу 7.7 дахин өссөн юм байна. Засгийн газрын vнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51.3 тэрбум төгрөгийн гvйлгээ хийгдсэн бөгөөд өнгөрсөн сард 19.6 тэрбум төгрөгийн гvйлгээ хийгдсэн байна.
 
Сvvлийн пижигнээн буюу С.Жавхлан, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нарын мэтгэлцээн Төрийн гурван өндөрлөгийг МVОНТ-ээр шууд мэтгэлцээнд дуудсан С.Жавхланд vгvй гэсэн хариулт өгсний дараа шууд нэвтрvvлгийг нь цуцласан билээ. Тэгтэл МVОНТ-ээр гарч чадаагvйдээ бухимдсан С.Жавхлан УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ц.Даваасvрэн нарыг дагуулан ТВ-9 телевиз дээр давхиж очоод баахан пижигнvvлэв. Тэд Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг ёстой нэг намнаж өгөөд жаахан тайвширцгаав. Товчхондоо тэдний хилэнтэй vгсээр пvрэв гарагийн пижигнээн өндөрлөсөн юм.
 
Гэхдээ пvрэв гарагийн пижигнээн тун удахгvй тун хvчтэй пажигнаж магадгvй болоод явчихлаа. Учир нь Монголчууд хавар болгон пижигнvvлсээр байгаад сvvлдээ тvvнийгээ vгvйлээд байдаг болчихжээ.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЁОХ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ НЭГ ШАТ АХИЛАА 2015-03-14 00:22:05
    МОНГОЛЧУУД МАРТАМХАЙ ЮМУУ ЭСВЭЛ ИХ УУЧ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ЮМУУ. Ц.ЭЛБЭГДОРЖ 2009 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЫН СУРТАЛЧИЛГААГАА ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХИЙЖ ДАЛАНЗАДГАДЫН А...
    203.194.114.59
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2015-03-13 13:20:41
    Бөх хүн тэнэг гэж үнэн юмдаа Шар Уянга ч болимоор юм
    112.72.13.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Tumur 2015-03-13 10:51:44
    Teneguud hurtel songuuliin show-gaa ehluulchihsen yum bishuu. Ed nariin mulguutlaas bolj bid elh orongui boljedne shuu.
    103.229.123.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-03-13 10:05:28
    БӨГС ДОЛООЖ БУУНЫ НОХОЙ БОЛЖ АМЬДРАХГҮЙ ШҮҮ.
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Tomb rider 2015-03-13 07:49:21
    Өвөг дээдсийн булш тоногсод нинжа нар мөн юм уу биш юм уу. Хэрэв мөн бол тэр этгээдүүдийн эсрэг тэмцэх хэрэгтэй ...
    203.194.114.15
    Мэдэгдсэн Хариулах