Автомашины худалдаа эрхлэгчид "нүүхгүй" гэв
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 11-ний өдрийн А/936 тоот захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 сарын 10 –ны өдрийн дугаар 6/6 тогтоолыг үндэслэн СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргав. Энэ худалдааны цогцолцорыг байгуулснаар хотын замын хөдөлгөөний нягтаршил, агаарын бохирдол, хөрсний бохирлыг бууруулах, багасгах боломжтой гэж албаныхан үзсэн байна. 
 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд есөн худалдаа үйлчилгээний зах ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд автомашин, сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад дээр дурдсан хөдөлгөөний нягтаршил, агаарын болон хөрсний бохирдол аюулын харанга дэлдэх болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн худалдаа үйлчилгээний зах ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр захууд ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй, өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа байна. Тиймээс л захуудыг чиглэсэн хөдөлгөөн автозамын ачааллыг нэмэх гол шалтгаан болдог гэж албаныхан үзэж байгаа юм.

 

130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлэсэн

Харин энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бол худалдааны захуудыг хотоос гаргах, нэг дор төвлөрүүлэх явдал. Энэ дагуу СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.
 
 “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 автомашины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн байна.
 

Үндэсний баяр наадмаас өмнө 14000 автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулахаар ажиллаж байна

 Мөн “Авто худалдааны цогцолбор” орчим нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл одоогоор байхгүй бөгөөд 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоол байршуулах боломжтой юм. Цогцолбороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөжээ. Таван жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол энэ жил Үндэсний баяр наадмаас өмнө 14000 автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

Эдгээр зогсоолуудыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлнэ. Зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх юм. Үүнээс олсон орлогоороо “Авто худалдааны цогцолбор”-ын бусад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл засч янзалсан хатуу хучилттай талбайг иргэд, аж ахуйн нэгжид худалдаж, олсон орлогоор дараа дараагийн бүтээн байгуулалтууд хийгдэнэ гэж ойлгож болох нь.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар 14000 автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгох ажил 80 хувьтай явж байгааг албаны хүн хэллээ.
Тэгвэл энэ цогцолборт худалдаа үйлчилгээ хийх дээрх есөн худалдааны захын түрээслэгчид ямар бодолтой байна вэ.

Да хүрээ захын хувьд байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа. Энд 6000 гаруй түрээслэгч зогсож үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний хажуугаар жижиглэнгийн наймаа хийж хоногийн хоолоо залгуулдаг хүмүүс ч олон байдаг. Ерөнхий дөө энд төвхнөсөн гэж хэлж болно.
 

Хотын удирдлагууд биднээс асуухгүйгээр шийдвэрээ гаргасан. Одоо биднээс асуухгүйгээр нүүлгэх гэж байна. Бид нүүхгүй. 


Энд автомашин худалдан борлуулахаар зогсож буй хүмүүсээс “Авто худалдааны цогцолбор руу нүүхэд бэлэн үү” гэсэн ганцхан асуултыг асуусан юм.
Харин тэд “Бид нүүхгүй. Хотын удирдлагууд биднээс асуухгүйгээр шийдвэрээ гаргасан. Одоо биднээс асуухгүйгээр нүүлгэх гэж байна. Гэвч энэ нь бидний амьдралд маш хүндээр тусах шийдвэр болсныг огтхон ч ойлгохгүй байна. Ойлгохыг хүсэхгүй байгаа нь харагдсан. Авто замын түгжрэлээс болоод ийм шийдвэр гаргасан гэлээ. Гэтэл түгжрэл тийм ч том асуудал биш. Харин энд ажиллаж байгаа олон иргэд хоолтой хонох уу үгүй юу гэдэг нь л хамгийн том асуудал болоод байна. Бидний цаана гэр бүлийнхэн маань байна” гэсэн тайлбарыг өгч байв.

Мөн “Шууд нүүгээд очлоо гэхэд хотын удирдлагуудын танилцуулаад, сурталчлаад байгаа шиг тийм сайхан, таатай орчин тэнд бүрдээгүй. Хүний урамд явган салхинаас хамгаалах саравч ч үгүй байхад яаж нүүлгэх гээд байгаа юм бэ. Ядаж яриад байгаа байгууламжаа босгочих. Түүний дараа нүүх талаар ярьж болно” гэв.

“Авто худалдааны цогцолбор”-ын хувьд нэг автомашин зарах талбай нь 4-9 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Харин “Да хүрээ” захын хувьд өдрийн зогсоол 2000 төг, сарын 60 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ түрээсийг цаг тухай бүрт нь төлөөд зогсож байгаа иргэд, түрээслэгчид энд маш олон бий. Өөрөөр хэлбэл 4-9 сая төгрөгөөр талбай худалдан авах чадалгүй иргэд олон бий гэж ойлгож болно. Мөн банкны зээлгүй хүн тун ховор. Тиймээс тэр хэмжээний мөнгийг гаргаад зогсоол худалдаж авах боломжгүй гэж тэд мэдэгдэж байна. 

Тиймээс нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн эндээ төвхнөж, амьдрал ахуйгаа авч яваа иргэдийг хоолноос бүү салгаач хэмээн хотын удирдлагуудаас хүсч байна. Мөн дэлхийн улс орнууд шиг хотынхоо баруун, зүүн хэсэгт худалдааны томоохон төвүүдтэй больё гэсэн саналыг ч дэвшүүлсэн юм. 

“Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалт буюу 14000 автомашины талбайн ажил 80 хувьтай явагдаж байгаа. Ирэх зургаадугаар сар гэхэд бүрэн ашиглалтад орно. Ашиглалтад ормогц худалдааны захуудыг нүүлгэх ажил эхэлнэ гэж албаныхан тайлбарлаж байгаа. Нэгэнт захирамж нь гарсан учраас худалдаа эрхлэгчид дургүй байсан ч нүүлгэх ажил идэвхжиж, албадлын шинжтэй ч болж магадгүй юм.

Мөн “Авто худалдааны цогцолбор”-ын 12 байршилд дуудлага худалдаа зохион байгуулсан. Иргэд аж ахуйн нэгжүүд газраа худалдан авсан учраас үйл ажиллагаагаа аль болох эрт эхлүүлж, ашигаа олж эхлэхийг хүсч байгаа нь мэдээж.
 

Ил задгай автомашин худалдаалахыг хориглосон захирамж гарч магадгүй


2014 оны 10 дугаар сарын 1-нээс ил задгай автомашин худалдаалахыг хориглосон шийдвэр, захирамж гарч байсан. Тухайн үед худалдаа эрхлэгчид эсэргүүцэж, зөвшилцснөөр хугацааг сунгаж байсан билээ. Тэгвэл “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж ашиглалтад ормогц ийм захирамж дахин гарахыг үгүйсгэхгүй. Тэр үед худалдаа эрхлэгчид нүүхээс аргагүйд хүрч мэднэ. Гэхдээ тэдний хувьд “нүүхгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдсээр л байгаа.
Хотын удирдлагуудын зүгээс амлаж буй орчин үеийн худалдааны цогцолбороо байгуулж, худалдаа үйлчилгээ нэг цэгт төвлөрөх нь чухал. Гэхдээ олон жилийн турш нэг газар суурьшиж амьдарсан эдгээр хүмүүсийг “нүү” гээд шаардаад байх нь хэцүү юм. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө ямар нэгэн шийдэл гарах биз. 
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2015-03-14 01:45:57
    Arai dendej hen durtain ni hewleliin baga hural hiilgene ,eswel suult ulsgulun zarlana .ene ulsuud uls orni buteen baiguulalatand saad uchiruulj bna.
  • Dashdorj 2015-03-14 00:03:54
    Ta nar zugeer uursdiiguu l bodood bna shde, uchnuun jil ta nariin heldgeer ajillalaa odoo bolno. Huulind tur unegui ugsun gazraa erguuleed avch boloh zaalt bii....
  • fgjjnn 2015-03-13 12:58:43
    Nuutsgee
  • Zochin 2015-03-13 11:19:35
    Mongotei humuusiin l HIIJ bgaa ajil sh dee.Zogsool ni yamarch unetei yum.Her bargiin hun hudaldaj avch chadahgui sh dee?.
  • би 2015-03-13 11:12:29
    Нүүгээчээ зах гэдэг үгээ бодсон ч машин авах гэж мөнгөгүй тийшээ явахгүй л байхгүй юу нүү
  • tuya 2015-03-13 10:56:03
    Bugdiig hotoos gargasan deer. Yaaj iij bgaad bugdiig ji garga. Neg hunii erh ashigaas niitiin erh ashig deeguur gej zuv helj!
  • irgen 2015-03-13 09:22:54
    Nuugeed hereggui
  • irgen 2015-03-13 07:25:15
    Neg hesegiin ashig sonirholoos niitiin erh ashig yamagt deeguur tavigddag yos jamtai yum. Tor tomor nuuree gargah l heregtei.
  • zuv zuv 2015-03-13 07:13:53
    Nuulgee zuv aliin bolgon bugs ergeh zaigui umgar jijighen gazart horvoogiin buh uiliig uildej suuh ve.Tur baina yavahgui geed yahii umartal boroohoidood yavuul
  • Bodoo 2015-03-13 07:06:11
    Маш зөв яалаа гэж нүүлгэж байгаан, энэ бол Бат-Үүл болон тойрон хүрээлэгчдийн бизнес. Нүүхгүй байх хэрэгтэй !