Тариалалтын ажил 80 хувьтай явагдаж байна
Монгол Улс энэ хавар 304 мянган га талбайд улаан буудай тариалахаас 246.1 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Энэ нь нийт тариалалтын 80.8 хувьтай тэнцэж байгаа аж. Бусад төрлийн үр тарианы хувьд энэ сарын 27-ны байдлаар 2347 га-д арвай, 2323 га-д овьёос тариалжээ. Харин төмс хүнсний ногооны тариалалт ид үедээ үргэлжилж байна.
 
Тодруулбал 7267 га-д төмс тариад байгаа нь төлөвлөсөн хэмжээнийхээ 46.9 хувь, хүнсний ногооны тариалалт 3558 га-д буюу 42 хувийг эзэлж байна. Улаан буудайн тариалалт ирэх сарын 1-нээс өмнө дуусах бол, төмс хүнсний ногооны тариалалт сардаа багтаж дуусна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
 
Түүнчлэн улсын хэмжээнд 1180 аж ахуй нэгж, компани тариалалт эрхэлж байгаа аж. Монгол Улс энэ жил 426 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 106 мянган тонн хүнсний ногоо, 10 мянган тонн тосны ургамал хураан авах төлөвлөгөөтэй байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.