Далан сувгийн цэвэрлэгээ эхэллээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг өдөр бүр цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн хог, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн хог, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хогийг тээвэрлэн хүргэж устгалд орууллаа.

Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас урьдчилан сэргийлэн далан сувгийн цэвэрлэгээг эхлүүллээ. Дэнжийн 1000-ийн 1-р сувгийг найман хүний бүрэлдэхүүнтэй баг гарч  650 урт метр суваг татаж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Толгойтын даланд  1560 м3 мөсийг дөрвөн машин механизмаар гаргаж, нийт 10 рейсээр  60 тн мөс зөөвөрлөв. Мөн өдөр бүр далан сувгийг цэвэрлэн зам талбай, айл өрхүүд рүү цас, мөс хайлж урсахаас сэргийлж байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд МУБИС - ийн урд 3 никль хайс, Баянхошуу хөтөлийн гарцанд  2 хайс, Сонгинохайрхан дүүрэг 11-р байрны урд замд 20 уян түмбэ, Чингэлтэй дүүрэг Дамбын хуучин эцэст 1  туузан хайс, Богд уулын арын замд 2  туузан хайс тавьж, 1-р эмнэлэг, Гандийн гудамж, Замын цагдаагийн уулзвар, Сүхбаатар дүүрэг 32-ын тойрог, Баянгол дүүрэг Эх нялхасын тойрог, Баянзүрх дүүрэг Таван буудал зэрэг газруудад тэмдгийн арчилгаа хийлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.