“Оройн дээд ” түүхэн дуурь, үзэсгэлэнгийн хамтаар үзэгчдэд хүрнэ


ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуурийг үзэгчдийнхээ хүсэлтээр дахин тайзнаа амилуулах гэж байна.
Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ “ОРОЙН ДЭЭД”  үндэсний түүхэн дуурийн гол дүрүүд болон тодорно.

Тэгвэл энэхүү түүхэн үнэнийг харуулсан дуурь энэ сарын 18-21-ний өдрүүдэд  үзэгчиддээ хүрэхээр товлогдсоноос гадна энэ өдрүүдэд хэд хэдэн уран зураг фото зургийн үзэсгэлэн давхар гарах юм байна. 

Тодруулбал, түүхэн дуурийг тайзнаа амилуулж байгаатай холбоотойгоор тус чуулгаас “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн уралдаан зарлаад байсан юм. Тэгвэл энэхүү уралдаанд ирсэн бүтээлүүдээр энэ сарын 15-нд Урчуудын эвлэлийн хорооны байранд үзэсгэлэн гаргахаар болсон байна. Уг уралдаанд  нийт 50 гаруй уран зураг 10 гаруй баримал ирсэн аж. Улмаар энэ үзэсгэлэнг үргэлжлүүлэн 18-21-ны өдрүүдэд ҮДБЭЧ-ын байранд мөн гаргахыг зохион байгуулагчид хэлж байна. Харин уралдаанд ирсэн бүтээлүүдээс энэ сарын 21-нд буюу тоглолтын сүүлийн өдөр шилдгийг шалгаруулж,  шагнал гардуулах ёслолын арга хэмжээн зохион байгуулах юм байна. 

Г.Уянга
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.