Зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тоглогдож байна. Тоглолт гурван өдөр үргэлжлэх бөгөөд өдөр бүр 19:00 цагт болно.
“Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжиг хүн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн өгөх нь дамжиггүй. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн танд нэгэн хүчийг өгнө гэдэгт найдаж байна” гэж уг жүжгийг амилуулсан уран бүтээлчид өгүүлж байна.

Г.Сүрэн
olloo.mn
olloo.mn