"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 10 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ.

Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөх юм байна.

Харин энэ журам Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн тусгай албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход үйлчлэхгүй ажээ.

Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор журамласан байна.

Мөн журамд, төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан хаагчийн сүүлийн гурван жилийн нэг сарын үндсэн цалингийн дунджаар тооцож тогтооно гэжээ.

Нэг удаагийн буцалтгүй тусламжийг өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгохоор байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор Гадаадаас 2015 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоож өгсөн байна.

Энэ тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоожээ. Тогтоолын хавсралтад уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэр, цахилгаан, хий, уур, агааржуулалт, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээ, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа зэрэг салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тодорхой тогтоож өгсөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага нь 30-аас доош тооны гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол тухай бүр салбарын сайдын хүрээнд, 30-аас дээш бол Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлж байх аж.

Харин 20 хүртэлх монгол ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага нь 1 гадаадын иргэн ажиллуулж болно гэж тогтоожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-13 01:08:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.219
    Мэдэгдсэн Хариулах