Ц.Шийрэвдамба: Зургаан удаа сонгогдсон Ц.Нямдорж намаа бодооч
МАН-ын удирдлагууд өчигдөр намаас нь "төрж" байсан үе, үеийн УИХ-ын гишүүд, сайд нарыг хүлээн авч уулзлаа. Тэдэнтэй эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг эрэлхийлснээс гадна намынхаа үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгч буйг асууж сонирхохыг хүсчээ. Гэвч хуралд оролцогчид эдийн засгийн нөхцөл байдал ярихаас илүүтэй намынхаа ажлын арга барилыг буруу байна гэцгээв.

Тухайлбал, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав "Манай нам анхан шатан дээрээ гишүүдтэйгээ муу ажиллаж байна. Дээрээс нь АН-аас бусад намын гишүүдтэй харилцан ажиллахгүй юм. Манай нам 1996-2000 оны үед 25 гишүүнтэй байхад бид нэг хүнтэй ч гэсэн хамтардаг л байсан. Нэг ч гэсэн хүнийг татах ёстой. Цаашдаа УИХ-ын чуулганаас завсарлага аваад баймааргүй байна" гэв.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга байсан Ц.Шийрэвдамба "АН-ын өөдөөс ганцхан С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараар туг тахиулж яриулахаа болих хэрэгтэй. Одоо нөгөө хоёр чинь ярьж байна гээд үнэ цэнээ алдлаа. Энэ Залуучуудын нэр хүнд ч гэсэн унана. Үүний оронд бүгдээрээ жигд ярилцаж, асуулга, сануулгаа өгцгөө. УИХ-д зургаан удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нараар яриулахад яадаг юм.

Олон удаа сонгогдсон хүмүүс минь намаа бодооч" хэмээсэн. Дашрамд сонирхуулахад, МАН-аас 1992-2012 оны хугацаанд давхардсан тоогоор 199 хүн УИХ-д сонгогдсон байна.

Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2014-05-29 02:18:53
    Ц. Шийрэвдамба дарга яг үнэ хэлсэн байна. угийн үнэн хэлдэг дарга даа .
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-29 02:14:53
    ЯГ ҮНЭН ХЭЛЖ ЭЭ.ҮНЭНДЭЭ БОЛ НАМ ЧИНЬ ЯЛЗРААД ЯЛАГДСАН,ОДОО ӨМХРӨӨД УНАХ ГЭЖ БАЙХАД ШЭНЭ ЗАЛУУ НАМУУДЫГАА МУУ ХЭЛДГЭЭРЭЭ МУУ ХЭЛЭЭД СУУСААР БУГ БОЛЧИХЛОО.ОДОО ЖИНХЭНЭЭСЭЭ НАМАА ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ 2016 ОНЫ СОНГУУЛЬД БУТ ЦОХИГДОХ НЬ ТОДОРХОЙ БОЛООД
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-29 02:14:52
    ЯГ ҮНЭН ХЭЛЖ ЭЭ.ҮНЭНДЭЭ БОЛ НАМ ЧИНЬ ЯЛЗРААД ЯЛАГДСАН,ОДОО ӨМХРӨӨД УНАХ ГЭЖ БАЙХАД ШЭНЭ ЗАЛУУ НАМУУДЫГАА МУУ ХЭЛДГЭЭРЭЭ МУУ ХЭЛЭЭД СУУСААР БУГ БОЛЧИХЛОО.ОДОО ЖИНХЭНЭЭСЭЭ НАМАА ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ 2016 ОНЫ СОНГУУЛЬД БУТ ЦОХИГДОХ НЬ ТОДОРХОЙ БОЛООД
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-29 01:00:49
    ОДОО ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХ ЮМ БОЛ МАН ГЭЖ НАМ АРД ТҮМНИЙ ДОТОР БАЙГҮЙ БОЛЖЭЭ. МАХН НАМ МАН БОЛОХ ЗАМД МӨХСӨН ГЭЖ ОЛОН ТҮМЭН ҮЗЭЖ БАЙГАА ЮМ. ЭНЭ ҮНЭН БИЗ ДЭЭ. МӨН МАН ГЭГЧ СҮҮЛЧИЙН ИХ ХУРАЛ ХИЙХДЭЭ ҮҮР БҮРТ ДЭЭРЭЭС ОЛИГАРХУУДЫН, ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛ
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-29 00:48:34
    naad hoyrr chini zugeer l zolios uursdud ni bundgur bhgui uvm shigl bh uvm
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах