Есөн банкны нэхэмжлэлтэй холбогдох хэрэгт ШӨХТГ ялалт байгууллаа
Нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй зээл олгосны шимтгэлтэй холбогдох хэргийг Давж заалдах шатанд ШӨХТГ ялалт байгуулжээ. ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дараахь зөрчлийг илрүүлэн тогтоосон билээ. Тухайлбал,

-Банкнуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголтыг төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл болсон.

-Түүнчлэн дээрх байдлаар банкнууд нь зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа нь бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болсон.

-Зээлийн шимтгэлийг зээл олгох үйл ажилгаатай холбогдуулан гарч буй урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит зардалд нийцэхээргүй буюу өндөр тогтоогдсон бөгөөд гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх хууль бус үйл ажиллагаа болсон.
 
Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч нэр бүхий 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны гуравдугаар сарын 11 өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-03-13 03:14:13
    Ard tumnii halaasiig huulsen hohirliig yaj shiideh ve.Ajlin amjilt SHOHTUG-iin hamt olond bayar hurgye
    203.91.118.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-13 02:08:13
    Магнайд баяр хүрггэе. ШӨХТГазрын хамт олонд ажлын амжилт хүсье.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • orgil 2015-03-13 01:27:02
    Unen shuu
    103.229.122.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zeeledegch 2015-03-12 13:17:40
    urd n zeel avahdaa tolson shimtgeliig yah yum be. bucaah uu
    150.129.140.207
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-12 12:49:06
    ШӨХТГ- н шинэ дарга, хамт олон болон энэ заргыг эхлүүлж, хэрэглэгчдийнхээ төлөө цөхрөлтгүй тэмцэж ирсэн Магнайд маш их баярлаж байна.
    182.160.4.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Asuult 2015-03-12 11:55:57
    Odoo bid iluu tulburuu butsaan avch boloh uu.
    150.129.140.109
    Мэдэгдсэн Хариулах