Баян-Өлгий аймаг өсвөрийн аварга жүдочдоо тодруулав
Баян-Өлгий аймгийн Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн олон жилийн тасралтаас хойш энэ сарын 7,8-ны өдрүүдэд аймгийн БТС-ын газрын Спорт цогцолборт амжилттай зохион явагдав.   

Эрэгтэй эмэгтэй 18 жинд нийт  10 багийн  150 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Аймгийн төвийн ЕБСургуулиуд болон Толбо, Алтанцөгц, Цэнгэл, Ногооннуур, Буянт зэрэг сумуудаас гадна Цагааннуур тосгон тамирчдаа идэвхтэй оролцууллаа.
Биеийн тамир спортын газрын зүгээс Олимп, Дэлхийн аваргатай Монгол улсын топ спортын төрөл болох уг спортыг манай аймагт хөгжүүлэх бодлого барьж байна.

Даравдүгээр сарын 20-21-нд манай аймагт анх удаа зохиогдох Баруун бүсийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд аймагаа төлөөлөх тамирчдыг энэхүү тэмцээнээс сонгон шалгаруулж шигшээ баг бүрдүүлэх юм.
Мөн уг тэмцээнд 1-р байранд шалгарсан тамирчдыг ОХУ-ын Кош-Агач районы тамирчидтай гуравдугаар сарын 11-16ны хооронд хамтарсан бэлтгэлд хамруулах ажээ.  
     
Тэмцээний дүн:
 Эрэгтэй


Эмэгтэй


Багийн дүнгээр:
М.Төртулга багштай 2-р бүрэн дунд сургууль 1-р байр
М.Өмирхан багштай Алтанцөгц сумын сургууль 2-р байр
А.Ташкен багштай Цэнгэл сумын сургууль 3-р байранд тус тус шалгарч, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, “Цом”-оор шагнуулав.
      .
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.