Буддын шашны соёлын музей байгуулна
Улаанбаатар хотод Азид ховорхон “Буддын соёлын музей”-г байгуулах төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулжээ. Тус музейг хуучнаар ленины музейд байгуулна гэж байна. Ингэснээр аялал жуулчлалын томоохон музей байгуулагдана гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. Бидний нэрлэж заншсанаар “Ленины музей” буюу өнгөрсөн жил “Палеонтологийн музей” болгох шийдвэр гарч байсан барилгыг “Буддын шашны соёлын музей” болгох төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан байна. Ингэж өөрчлөхөд барилгын засварт 3 орчим тэрбум төгрөг, өмнөх талбайнх нь доод талд машины зогсоол байгуулахад 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана гэсэн тооцоо гаргажээ.

Мөн ”Монголын үндэсний Палеонтологийн музей”-н барилгыг Горхи Тэрэлжийн сав газар буюу Мэлхий хадны ойролцоо байгуулах төслийг  боловсруулсан байна. Гурван давхар музейн барилгыг барихад 27 орчим тэрбум төгрөг шаардагдах юм байна. Тус музей нь нийт 4712 ам метр талбайтай, архитектурын хувьд өөрчлөлт орохгүй гэж байна.Харин дотор нь Богд хааны хөшөөг тавиад, үзмэрүүдээр тохижуулаад гадна дотор загвар хийцийг нь шинэчилнэ, гэхдээ үндсэн хийцийг нь өөрчлөхгүй гэлээ. Өмнөх талбайд нь хоёр давхар автомашины зогсоол, үйлчилгээний төв бүхий доорхи байгууламж хийгдэх юм байна. Энэ талбайг хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой гэж ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөжээ.

Хувийнхан энэ бизнесийн үйл ажиллагааг хийхийн тулд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэлээ. Харин музейн барилгын хувьд 3 орчим тэрбумын засвар үйлчилгээ хийгдэж, Азид байхгүй Буддын соёлын урлагийн музей болгоно гэсэн юм. Манай буддын сүм хийдүүдэд болон хувь хүмүүст байгаа бүтээлийг тус музейд тавьдаг болно гэдгийг албаныхан онцолж байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • n 2015-03-14 14:01:37
    Монгол улсад гадны жуулчид ирээд үздэг зүйл дан шарын шашны холбогдолтой Эрдэнэзуу, Чожин ламын музей, богд хааны ордон музей, их майдар гэх мэт том бурхан дан ...
    202.21.106.157
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-03-12 15:30:15
    Yasan saikhan ajil be, bayar hurgeye, amjilt husiye.
    112.72.13.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Ундрах 2015-03-12 11:56:37
    Энд тэндгүй хуучны түүх дурсгалтай буддын шашны дугана сүмийн барилгабийшдээ,тэдгээрийг ашигламаар юм.Харин нь тэр Ленины музейн барилгыг соёл ,боловсрол залуус...
    195.202.229.66
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-12 06:35:06
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.30
    Мэдэгдсэн Хариулах