УИХ-ын гишүүн Х.Болорчулууны барилга онцгой обьектын бүсэд сүндэрлэж байна
Бие даагч УИХ-ын гишүүн Х.Болорчулууны тэнгэр баганадсан барилга Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд сүндэр­лэж байх юм.

Өөрөөр хэлбэл эрхэм гишүүн улсын онцгой обьект мөн хотын “А” зэрэглэлийн газарт офис­сын зориулалттай барилга байгууламж барьж байна гэсэн үг. Яаж ч бодсон эл газар улсын чухал бүсэд харьяалагддаг баймаар юм.

Уг барилгын яг чанх ард ОБЕГ-ын Гамшиг суд­лалын хүрээлэн байдаг. Манай сурвалж­лах баг дотогш орохыг хүсэхэд харуул нь “Та бүхэн улсын чухал онцгой обьек­тод орохдоо урд хаалгаар бичиг баримтаа үзүүлж байж нэвтрэх ёстой. Хэн хүний ороод гардаг газар биш” гээд халгаасангүй.

Гэтэл нөгөө чухал гээд байгаа обьект дотор эр­хэм гишүүний барилга яагаад сүндэрлэх болов. Тэгээд ч бие даагч гишүүн эл ба­рил­гаа олноос ихэд нуу­цалж байсан ч илчлэгдсэн юм.

Түүнчлэн тус барилгад ажиллаж байгаа хүнээс эл барилгын эзэнтэй уул­захыг хүсч байгаагаа хэлэхэд “Бүр том эзэн нь УИХ-ын гишүүн байдаг гэсэн бид тэгж л сонссон. Харин барилга хариуцаж байгаа захирал алга байна. Даамалаас утсыг нь авахгүй бол бараг ирдэггүй юм” гэж байв.

Баттай эх сурвалжийн ярьж буйгаар саяхан УИХ-ын хэсэг гишүүд ОБЕГ-ын ажил байдалтай танилцаад явж байхдаа хашаан дотор баригдаж буй барилгыг харж “ Энэ өндөр барилга чинь хэнийх вэ” гэж уулга алдахад Х.Болорчулууных гэж ам алдсан гэнэ.

Юутай ч тэрбээр УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглаж бас бус ажлыг амжуулж байгаа нь дээрх барилга нотлоод өгч буй юм. Анх Х.Болорчулуун Дорнод аймгаас УИХ-д өрсөлдөхдөө бие даасан мөрийн хөтөлбөр боловсруулж дорнодчуудыг жинхэнэ утгаар нь хуйлруулж УИХ-ын зөөлөн сэнтийд заларсан.

Тэрбээр уг суудалд суусан цагаасаа эхэлж өөрийгөө улам том болгож өргөжүүлсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Түүнчлэн түүний эрх мэдэл албан тушаалын хаялгаар төрийн албанд мэргэжлийн бус хүмүүс олноор шургалсны хар гай саяхан гарч байсан.

Тухайлбал бие даагч гишүүдийн балгаас болж ИНЕГ хөл толгойгоо олохоо байсан учраас шалгалт оруулж хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл бие даагч гурван гишүүний ах дүү, амраг садан, танил тал гээд мэргэжлийн бус хүмүүс тус газарт шургалсан гэсэн үг. Х.Болорчулууны хүмүүс гэгдэх ИНЕГ-ын Тамгын хэлтсийн дарга Т.Мөнх-Од, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ган-Очир нар энэ салбарт тогтворгүй байдал үүсгэж, байгууллагын удирдлагыг буруу мэдээллээр хангасан гэж тус газрын ажилчид одоо ч ярих юм билээ. Эдгээр эрхмийг тодруулбал Т.Мөнх-Од нь Х.Болорчулууны жолоочийн хүү, харин Б.Ган-Очир нь Т.Мөнх-Одын найз гээд эдний сүлжээ аалзны тор шиг хэрж байсан.

Мөн нутгийн найз Л.Нэргүйгээ ИНЕГ-ын Санхүү, эдийн засгийн газрын дарга болгоод зогсохгүй өөрийн охин Б.Хэрлэнгээ Чингис хаан Олон улсын нисэх буудлын гадаад VIP танхимд, дүү Сэргэлэнбаатарыгаа Теле мэдээлэл холбооны албанд мэргэжилтнээр оруулж төрийн албыг төрлийн алба болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байсан нь дээрх томилгоонуудаас харагдаж байгаа юм. Тэгэхээр төрийн албанд огт ажиллаж байгаагүй, ямар ч туршлагагүй нөхдийг тус газрын дарга асан С.Буяндалай ажилд авч олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүдийг хо­морголон халсны гор нь түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэснийг энд дурьдах нь зүйн хэрэг байх.

“Цус ойртсон” гэх энэ томилгооноос болж ажлын байранд тавигдах ёстой шаардлагууд илт зөрчигдөж төсвийн зарцуулалтын хя­налт суларсан зэрэг ноц­той зөрчил олноор илэрсэн байдаг юм.

Бид л УИХ-д орж байж бүгдийг өөрчилнө, шинэчилнэ гэж байсан бие даагч гишүүд улс эх орныхоо төлөө бус зөвхөн өөрсдийнхөө эд хөрөнгийг яаж арвижуулж, хэнтэй ашигтай наймаа хийх вэ гэдэг дээр л толгой нь ажиллад байгаа нь харамсалтай. Тэгээд ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нөгөө хоё­рыгоо бодвол бизнесмен хүний ухаанаар ажилладаг гэдгийг гишүүд ч ярьдаг.

“Дорнодчууд та бүхэн­тэйгээ хамт шүү, та на­рынхаа төлөө ажиллах болно” гэж амлаж байсан “Дорнод гурил” компанийн захирал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэн хүний хүсээд байдаггүй улсын онцгой обьектын хашаанд тансаг зэрэглэлийн офисс ашиглалтад оруулж өөрийн­хөө бэл бэнчинг улам ч зузаатгахаар зүтгэж эхэллээ. Жирийн нэг Дорж, Дулмаа нарт сөөм газар ч олдохгүй байхад УИХ-ын эрхэм гишүүн онцгой обьектод орд харш сүндэрлүүлж буйг тайлбарлахыг олон нийт шаардаж байна.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-01-09 10:20:25
    Guril taraasaar baigaad gishuun bolsonshdee oor bolovsrol medleg yu baihav dee hodoogiin neg agronomch shuu dee Dornodiin toloo yu ch hiigeegyi humuust guril ...
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • BUINAA 2014-12-25 02:22:27
    Torson duu Bolorerdene gej neg teneg yumaa ALTANHYIAGTAI knopnii naimaagaar MONGOLROSTSVETIIN zahiralaar taviad nogooh dyrakn oros neleer zero yyl yyrhai zero ...
    150.129.142.184
    Мэдэгдсэн Хариулах
  • ыыыы 2014-06-24 09:02:22
    эх орон ард түмэндээ маш хайртай хүн бх да
    202.21.106.103
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-06-06 04:43:31
    Ardchlalar halhalsan luivarchid...
    211.217.210.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2014-06-02 06:41:52
    dornodiin guriliin uildveriig uneguiduulj luivardaj avsan nuhur sh dee, naad barilgaa uter turgen zogsoj , nuraaa....
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах
  • marka 2014-05-31 03:15:37
    harah tsarainii huduunii muu ulaan hatsarlasan huusun mantuu bna shdee ene chini ovoo har novsh yum daa. Dornodiinhon yer ni bugd als hyazgaariin chugchaanuud yum aaa
    202.21.114.2
    Мэдэгдсэн Хариулах
  • догсом 2014-05-30 13:36:57
    аав нь нэг өвгөн байсан их сүрхий одоо бурхан болсон байх. Голландаас жуулчин явуулж бна гээд хэдэн хүмүүс явуулдаг байсан түүхийг нь би мэднэ ээ. Энэ өөрөө үнэхээр жижиг сэтгэхүйтэй залуу байлээ.
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорнод 2014-05-30 11:27:59
    Дорнодын гурилын уйлдвэрийн эзэн ганцаар монофол эзэгнэх хусэлтэй, нутгийн тариачдын тарисан будааг авдаггуй естой ээдгуй новш байгаа юм. Дандаа гишуун байгаарай!
    112.72.13.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-05-30 11:20:39
    Bas neg oligarhi turuus turuh gej bgaa terbumtan biz dee, hend hamaatai yum be, muusaan luivarchid !!!!! Ijil teregnii duguinuud
    112.72.13.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-30 10:27:09
    Та бид ниргэсэн хойно нь л хашгирах юм даа.УИХ дотор энэ мэт луугарууд олон бий шүү дээ.Камерийн өмнө гарахаараа нэг их гэмгүй царайлаад.Тэр барилгыг нь одоо нураахдаг юм уу.Тэгвэл нөгөө Үүлийгээ багалзуурдах байх даа.Яахаараа Онцгой бүсэд эзэн суудаг бай
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
  • цц 2014-05-30 02:11:40
    ер нь л Дорнодынхон түшээгээ сонгох сонголтоо ходоод тархины тураалаараа шийддэг л улсууд юм даа хо хо хо
    202.179.26.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-29 09:05:10
    Сонгуулийн өмнө хүнээ зөв таниарай. Дараа нь ийм тийм гэж хэлээд ч нэмэргүй гэдгийг мэдэхгүй байсан гэж бодохгүй байна. Нэр дэвшигчид ч бузар улс юм.
    182.160.6.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-29 01:00:51
    Одоо болимоор юм даа Монголчуудаа, арай ч дээ, үнэхээр хэлэх үг ч алга даа, Монгол сүйрч дууслаа
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2014-05-29 00:31:36
    ЭНЭ БОЛ ЕРДИЙН Л НЭГ ГУДАМЖНЫ ЛУЙВАРЧИН БАЙНА ШДЭЭ. ИЙМ НОВШИЙГ СОНГОСОН ТЭНЭГ АРД ТҮМЭН ХОХЬ НЬ ДЭЭ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД.
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах