Усан цахилгаан станц гол, мөрний усны түвшинг  багасгах аюултай
Дэлхий  нийтээрээ байгаль экологийн төлөө санаа зовниж дуу хоолойгоо нэгтгэн   хайрлан хамгаалах талаар асуудал дэвшүүлж байна. Тиймээс ч техник, технологийн дэвшилээ ашиглан байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн түүнийгээ хэрэглэх болсон. Өндөр хөгжилтэй улс орнуудын хэрэглээ байгаль экологидоо чиглэгдэж байх зуур ядуу буурай, дөнгөж хөгжиж буй орнууд байгаль экологио сүйтгэсээр байна.
 
Манай орон гэхэд  сүүлийн хэдэн жилийн турш газрын хэвлий дэх баялагаараа хэн бүхний анхаарлыг татаж , ирсэн гадныхантай нийлэн  газар нутгийнхаа  ихэнх хэсгийг ухаж төнхөн байгаль экологио өөрсдийн гараар сүйтгэж байна. Гэсэн хэдий ч орон  нутагт дэд бүтэц хөгжөөгүй  малаасаа өөр зүйл мэдэхгүй харанхуй амьдарсаар байна. Харин зуд турхан байгалийн гамшигаас болж  малгүй болсон иргэд Нийслэл хотыг чиглэн хот төлөвлөлт адагдуулах болсон. Иймээс  үе үеийн эрх баригчид орон нутгийг дэд бүтэцжүүлж тэнд ажлын байр олноор бий болгоно хэмээн ярьсаар ирсэн.
 
Гэвч хотыг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр л байна. Орон нутгийг хөгжүүлэхэд хамгийн дутагдалтай зүйл бол мэдээж эрчим хүч  энэ  ч үүднээс үе үеийн засгийн газруудын толгойны өвчин сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх байсан.  Тиймээс томоохон гол мөрөн дээр түшиглэн усан цахилгаан станц байгуулах асуудлыг олон жил ярьж энэ хүрээнд Дөргөний, Тайширын усан цахилгаан станцуудыг ашиглалтанд оруулсан. Гэвч зарим судлаачид УЦС гол мөрний усны түвшинг багасгах аюултай талаар  анхааруулдаг.  Гэсэн хэдий ч  2011 онд баруун бүсийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орсон.
 
Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний багахан хувийг хангахаар энэхүү усан цахилгаан станц ашиглалтанд орсноор Завхан голын ус эрс татарч эхэлсэн тухай судлаачид болоод нутгийн иргэд хэлж байна. Тэгвэл асар их хөрөнгө оруулалтаар боссон уг цахилгаан станц баруун бүсийнхнийг эрчим хүчээр хангаж байна. Гэвч  одоогийн байдлаар уг цахилгаан станц  ашигтай ажиллаж чадахгүй зөвхөн зардлаа нөхөн хэмжээнд ажиллаж байгаа тухай холбогдох албаны хүн мэдээлж байна. Энэ нь тус цахилгаан станцын усны  нөөц багассантай холбоотой аж. Анх 42 сая ам.долларын хөрөнгөөр боссон  энэ станцаас болоод Завхан голын усны нөөц багассан хэмээн нутгийн иргэд үзэж байгаа бол албаныхан арай өөр тайлбар хийж байна. Тодруулбал усны нөөц багасаж байгаа нь  гол мөрний эхэд үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайнуудаас  болсон хэмээх тайлбарыг өгөөд байгаа юм. Энэ хоёрын аль нь ч бай сүүлийн жилүүдэд Завхан голын урс эрс татарчээ.
 
Дээр дурдсанчлан усан цахилгаан станцаас болж гол мөрний ус татардаг тул ОХУ-байгаль нууранд цутгадаг Сэлэнгэ мөрнийг түшиглэж Шүрэнгийн цахилгаан станц барих шийдвэрийг эсэргүүцсээр ирсэн. Энэ нь ирээдүй хойч үеэ бодсон шийдвэр байж болох. Харин манай улс гол мөрнөө түшиглэн усан цахилгаан станц барих шийдвэрүүдийг гаргасаар байна.

Хамгийн сүүлд гэхэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газраас гаргаж холбогдох хүмүүст үүрэг даалгавар  өгсөн. Тус усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг энэ онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг энэ оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад орсон “Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал”-аас санхүүжүүлэхээр болсон аж. Мөн ирэх оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эбо 2019-09-29 08:59:30
    Бидэнд УЦС маш их хэрэгтэй гэвч бид нар байгаль орчноо нэн тэргүүнд тавих хэрэгтэй
    66.181.161.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Saruul 2019-05-16 11:50:14
    Oor medeelel baihgui yu
    103.212.119.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2016-06-04 10:42:02
    Би ХААИС Гидро механик ангид сурууд төгссөн усны мэргэжилээ_Усан цахилгаан станц нь Усны төвшинд багасгах аюулгүй УСНЫ УРСГАЛААР ЭРЧИМ ХҮЧ ЦАХИЛГААН ГАРГАДАГ БА...
    202.179.31.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Уулын өвгөн 2015-03-20 08:00:16
    УЦС барихаар гол мөрний ус багасдаг гэж ямар тэнэг нь тэгж яриад байгаа юм бэ. Гадаргын усаа бүрэн ашиглаж байж л Улс хөгжджөг. Олон жишээ татаж болно.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • tumen 2015-03-12 11:50:47
    Сэлэнгэ мөрний Оросын талд маш том хоёр УЦС бий. Братск, Галуут нуурын УЦС. Орос нийт 34 УЦС-тай.
    202.179.15.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2015-03-12 11:23:31
    Мэдэхгүй бол асуулдаа. Худлаа гадныханы захиалгаар юм бичээд бх
    103.229.123.223
    Мэдэгдсэн Хариулах
  • жир иргэн 2015-03-12 09:15:35
    Сэлэнгэ биш Эг гол дээр баригдах Усан цахилгаан станцыг барих болсонд талархаж байна.
    202.70.46.203
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2015-03-12 08:57:57
    Болж өгвөл гайгүй хүчин чадалтай УЦС-тай болмоор байна. ОХУ маш олон УЦС-тай. Гол мөрний ус багасч байгаа нь өөр зүйлтэй холбоотой байх.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zoloo 2015-03-12 08:38:07
    Usan tsakhilaan stantsaa zaaval bari. Ene setguulch yu yarij bichij bgaagaa oilgoj bgaa yum bolov uu.
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-12 07:34:35
    ireeduid us uuya l gej bodoj bgaa bol tsahilgaan stants barih ni zov. Orsuud uul buudaad manaid boroo orohoo bolison. goluudaa hashihgui bol tsaashdaa tsol boln...
    103.10.23.88
    Мэдэгдсэн Хариулах
  • RR 2015-03-12 07:03:27
    ugaasaaa l tiim shuudeee manaih usnii nuuts bagatai ulsad bol tohiromjgui, iim ih nuurstei baij usan tsahilgaan stantsaar yu hiinedee ,
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
    • Huu 2015-03-12 13:42:54
      Noots baga tusmaa dalan barij us nootsloh heregtein bgaaz dee
      112.72.13.125
      Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2015-03-12 06:53:16
    Усан цахилгаан станц нэг литр ч ус хэрэглэдэггүй. Орсон бүх ус нь урсаад гардаг. Мал шиг сэтгүүлч олон болжээ.
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүү 2015-03-12 06:45:36
    МАНАЙ ОРОН ШИГ ГАЗРЫН ТҮВШИН ӨНДӨРТ БАЙДАГ, ЧИЙГЛЭГ БАГАТАЙ, БҮХ ГОЛ МӨРӨН НЬ ХУРЫН УСААР ТЭТГЭГДДЭГ МӨРТЛӨӨ БҮХ ГОЛУУД НЬ МАНАЙ УЛСЫН ХИЛЭЭС ГАРААД УРСЧИХДАГ ...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2015-03-12 06:04:34
    Энэ УЦС ийг заавал барих хэрэгтэй .Одоо орсууд бариулахгүй байх талаар үзэж тарна.Болохгүй бол Засагыг унагаана.Урд нь тэгж байсан. 2006 онд Яагаад гэвэл эрчим ...
    43.242.243.86
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн2 2015-03-12 05:56:24
    За мөнгөний сураг сонсчихсон сэтгүүлч хол очиж хуцоо. УЦС харин ч голын усны түвшинг нэг түвшинд барих сайн талтай
    203.194.114.35
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-12 05:14:00
    Оросуудын захиалгат мэдээ байна.Уцс байгальд ямар ч хоргүй.
    122.201.31.253
    Мэдэгдсэн Хариулах
  • hm 2015-03-12 05:06:26
    Бас л Оросуудын захиалгат мэдээ байна. Доор бичсэнчлэн цаад оросуудаасаа Байгал нуурын усны төвшин ньодоо яагаад буураад байгааг нь асуучихаад ингэж бичээч.
    122.201.27.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Ecosystem sudlaach 2015-03-12 04:40:09
    Mongoloos gadagsh ursdag tom goluud deeree usan tsahilgaan stants barih n' tuilyn zov! Harin ekologiin hohirol hamgiin bagatai bar'dag turshlagyg nevtruul'ye...
    133.91.9.132
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-12 04:19:07
    Хаврын цасны ус, зун намрын борооны үерийн усыг бид хилээ давуулж урсгаад, элсэнд шингээгээд байх уу, аль эсвэл зөв зохистой ашиглах уу?
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-12 03:52:43
    УЦС барих буруу. Гол мөрний урсац эрс багсч байна. Нутаг орон улам бүр цөлжилтөд өртөж байна.Дэлхийн усны нөөц багасч байна. Хамгийн зөв шийдэл олох хэрэгтэй.
    103.242.46.65
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-12 03:49:26
    Наадах чинь олон жилийн тохируулга хийгээд, мөн олон жилийн дундаж урсацыг нь өнгөрөөдөг байгууламж шүү дээ. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн шүү. УЦС шиг д...
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2015-03-12 03:39:14
    Mongolchuud tsahilgaan stants barij ehleechgui bhad ter Baigali nuuryn chini us ali hediin tatraad ehelsen...uund yamar tailbar hiih ve?
    43.242.243.204
    Мэдэгдсэн Хариулах
  • цаана чинь  2015-03-12 03:33:33
    Орост гараа мушгиулахаа болих хэрэгтэй.Монголын минь газарзүйн байршил ивээж байгааг ашиглах л хэрэгтэй.УЦС бол бороохой ч мөн амьдралын эх үүсвэр ч мөн
    202.179.20.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Huu 2015-03-12 03:11:38
    Taishiriin dalan ene jilees duurch bgaa, tegeheer dood ursgal ene jilees butsaad hevebdee orno, egiin stants esreg yum yarisan humuus yerdoo l urvagch
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2015-03-12 02:48:19
    odoo dahiad HERLEN gol deer 1 haalt bariad gobi ruu us oruulaadah heregtei
    150.129.142.170
    Мэдэгдсэн Хариулах
  • zkchin 2015-03-12 02:46:51
    mongoloo bodoochee orosin zahialgaar iim yum bichihee bolio
    122.201.24.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнгис 2015-03-12 02:28:38
    Одоо ингэж бичихээ боль тэгэх үү? Хийе гэснээрээ л хийцгээе. Үнэхээр усны түвшин нь багасаад л эко сүйрэл болох гээд байвал зүгээр л барьсан далангаа нураачъя.
    150.129.143.54
    Мэдэгдсэн Хариулах