“Дэлхийн цирк Монголд 2015"-ын эхний өдрийн тоглолтын тасалбар дуусчээ
Хүний санаанд багтамгүй сонин, содон үзүүлбэрийг нэгэн тайзнаа нэгтгэсэн “Дэлхийн цирк” Монголд иржээ.
“Монгол циркийн хөгжлийн төв”  төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолтыг Монголд авчирчээ. Уг тоглолт гуравдугаар сарын 23-наас эхлэн өдөр бүр “Аса” циркийн тайзнаа болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс цуглах, олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчин манай улсад долоон хоног л саатах юм байна.
Тоглолтод БНАСАУ, АНУ,  Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам  зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцоно.  Тодруулбал,  БНАСАУ-ын агаарын нисэлт, АНУ-ын илбэчид,   БНХАУ-ын “Үхлийн цагариг”, Вьетнамын аварга могой, матартай үзүүлбэрүүд ч байгаа гэнэ.
Гэхдээ эхний өдрийн тоглолтын тасалбар дууссан гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар худалдаанд гарсан юм. Гэхдээ сүүлийн өдрүүдийн тоглолтын тасалбараа яаравчлан авахгүй бол “циркээр цангасан” Монголчууд бол мөн л дуусгаж магадгүй байна.  


 Дашрамд дуулгахад, “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох юм. Тасалбарыг 1900-1950–аар үнэгүй хүргэж байгаа гэдгийг дуулгая.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эн 2015-03-30 13:25:28
    Ьамаммааааааааааасасөсөөсёбөёёбөбёбөёчөөёөөёёбёчбёбөёёбөёсёөсёөаааөөэассөөбэөбөхаххахөахахөахөахах
    202.126.91.173
    Мэдэгдсэн Хариулах
    • даваанаа 2015-03-30 13:26:54
      гоё юм байлаа
      202.126.91.173
      Мэдэгдсэн Хариулах
  • Энэрэл 2015-03-16 12:08:46
    Гоё юм аа?
    182.160.42.79
    Мэдэгдсэн Хариулах