Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний хоёрдугаар сард 19.5 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний  хоёр сард 290.9 сая ам.долларын ашигтай гарчээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 158.9 сая ам.долл буюу 26.7 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 93.0 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 35.3 сая ам.доллар, машин тоног төхөөрөмжийнх 8.0 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүнийх тус бүр 6.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 151.5 сая ам.доллар буюу 24.7 хувиар буурахад машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 42.1 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 34.0 сая ам доллар, эрдэс бүтээгдэхүүнийх 24.9 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 14.0 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.  Ийнхүү гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь нэг талаар импортын хэрэглээ буурсныг, нөгөө талаар үндэсний үйлдвэрлэл сэргэх боломж байгааг харуулав.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tod 2015-03-11 13:19:08
    ene myy yzyylelt mungugyi boloo gesen yg shyy
    103.229.121.152
    Мэдэгдсэн Хариулах