Монгол Улсын Ерөнхийлөгчид Канад улсын Элчин сайд Эйлко Жэйгэр ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Канад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Жэйгэр Итгэмжлэх жуух бичиг  барив.

Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Эйлко Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь ноён Эйлко Жэйгэрт баяр хүргэж Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Канад Улсын Амбан захирагч 2013 онд, Канадын Гадаад хэргийн сайд 2014 онд Монголд тус тус амжилттай айлчилсныг энэ үеэр онцолж байлаа. Мөн 2003 оноос хойш уламжлал болж ирсэн Монгол, Канадын дугуй ширээний уулзалт нь хоёр талын харилцааны түвшинд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын төлөвлөгөө, бололцоог хэлэлцдэг чухал механизм болсон талаар тэмдэглэлээ. Дугуй ширээний уулзалтын Монголын талыг Уул уурхайн сайд ахалдаг бөгөөд Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид Канадад энэ гуравдугаар сарын эхээр болсон Хайгуулч, олборлогчдын холбооны олон улсын чуулга уулзалтад оролцож, тус улсад амжилттай айлчлаад ирснийг дурдав. Уулзалтын үеэр Монгол Улсыг Канадын Хөгжлийн албан ёсны тусламж авах онцгой орнуудын жагсаалтад оруулсанд талархал илэрхийллээ.

Монгол Улс, Канадын харилцаа уул уурхай,хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол зэрэг бусад салбарт ч амжилттай хөгжих боломжтой гэдгийг мөн онцолж байв.

Элчин сайд Эйлко Жэйгэр маш сонирхолтой түүх, ёс заншилтай Монгол Улсад томилогдон ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж Уул уурхайн сайд Р.Жигжидийн Канадад хийсэн айлчлал, хоёр орны Уул уурхайн сайд нарын уулзалтыг өндрөөр үнэлж байна гэлээ. Мөн хоёр орны боловсролын салбарын харилцааг цаашид хөгжүүлэх боломжуудын талаар хөндөн ярилаа.
 

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hj 2015-03-16 02:15:34
    ed nar neg garaaraa tusalsan dur uzuulj bgd hedn 100 dahin nugalsan ashig honjoo haij bga shd odo bugded il bolson zuger zail
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-03-12 01:52:07
    уул уурхайы хөгжсөн канадын шулаачид монголд хөрөнгө оруулахдаа дандаа буруу урт гартай хулгайч шиг ханддаг гэдгийг нь элчин сайд нь мэддэг үү мэдэхгүй бол хэл
    202.72.243.130
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-11 08:04:23
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.16
    Мэдэгдсэн Хариулах