Сонгинохайрхан дүүргийн задарсан Засаг дарга М.Чинболд
Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дvvргийн АН-ны хорооны гишvvд намынхаа ЕНБД-ын vvрэг гvйцэтгэгч Л.Эрхэмбаярын талаар тун ноцтой баримтыг дэлгэж байсан билээ. Тодруулбал, тvvнийг тус дvvргийн АН-ын дарга байхдаа 2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН-тай нууц гэрээ байгуулан өөрийнхөө гар хөл болох 34 хvнийг тодорхой эрх мэдэлтэй албан тушаалд томилж, Сонгинохайрхан дvvргийг өөрсдийн гарт оруулан, АН-ыг эзэгнэлээ хэмээн мэдээлсэн. Тэгвэл Л.Эрхэмбаярын хийсэн нууц гэрээний зарим зvйл нь ил болж эхлээд байна. Тухайлбал, тvvний гар хөл гэж нэрлэгдсэн, урьд нь хэний ч танихгvй М.Чинболдыг дvvргийн Засаг даргаар томилж, Санхvv Төрийн сангийн хэлтсийн даргаар Л.Эрхэмбаярын хувийн компани болох “Тvмэн Шувуут”-ын няглан бодогчоор ажиллаж байсан С.Болорцэцэг гэх эмэгтэйг томилсон нь энэхvv нууц гэрээний нэг хэсэг нь байжээ.
 
Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын эрх vvргийг зохицуулах хэсэгт нь “ИТХ, дvvргийн Засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадын удирдах бvрэлдэхvvний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батална” хэмээн заасан нь дээрх хvмvvст ийнхvv албан тушаалын боломж олгох тохиролцоо байж. Хамгийн ноцтой нь Л.Эрхэмбаяр даргын журмын нөхдөөсөө нууцлан хийсэн нэгэн хачирхалтай тохиролцоо нь дvvргийн Засаг дарга М.Чинболд Засаг даргын нөөц хөрөнгийг өөрийн эрх мэдлийн хvрээнд батлуулж, жил болгон батлуулсан төсөвт хөрөнгөө хэтрvvлсэн тодотголтойгоор нэмvvлдэг байжээ. Тухайлбал, тэрбээр ойролцоогоор 500 орчим сая төгрөгийг жил бvр зарцуулдаг бөгөөд vvн дотор нь нэг удаагийн хандив тусламж нэрийдлээр их хэмжээний мөнгийг удаа дараа хувийн харилцах данс руу нь шууд шилжvvлсэн баримтын зах зухаас нь АН-ын гишvvд дэлгэн тавьсан юм.
 
 Баримт 1. Тус дvvргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргын албан тушаалтай Н.Ганаагийн хувийн данс руу гурван удаагийн vйлдлээр 36.0 сая төгрөг, тус дvvргийн МАН-ын дарга асан Д.Баярсайханы хувийн харилцах данс руу нь 24.0 сая төгрөгийг тус тус шилжvvлж байжээ. Ямартай ч одоогоор олонд дэлгэгдсэн энэхvv санхvvгийн мэдээлэл нь дээрх нэр бvхий албан тушаалтнуудад хуваарилж, баримт нь ил болсон нь л гэнэ. Уг нь дvvргийн Засаг даргын нөөц хөрөнгөд ихээхэн мөнгө хуримтлагддаг гэдгийг хэн хvнгvй мэднэ.
 
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн оны сvvлээр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр тус газрын ажилчид Засаг даргын нөөц хөрөнгөөр гадаадад аялж зугаалсан vйлдлийг нь мэргэжлийн байгууллага шалган тогтоож, хууль зөрчсөн болохыг нь баталж байсан. Тэгэхээр Засаг даргын нөөц хөрөнгийг юунд яаж зарцуулдаг нь ч тодорхой болж байгаа юм. Тиймээс тус дvvргийн ИТХ-ын хэсэг төлөөлөлөгчид энэхvv нөөц хөрөнгийн мөнгийг хаашаа, хэний данс руу, хэдэн удаагийн vйлдлээр хэдэн сая төгрөг шилжvvлснийг нь нягталсны дараа АТГ-т хандаж асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар болжээ. Тvvнчлэн Л.Эрхэмбаяр даргын хувийн компани болох “Тvмэн шувуут” ХХК нь өнгөрсөн оны “100 шилдэг бvтээн байгуулалт”-д багтаж байсныг олон нийт санаж байгаа.
 
 Тэгвэл энэхvv шинэ vйлдвэр нь хэний мөнгөөр, хаанаас яаж санхvvжсэн болохыг нь тодорхой баримт дээр тvшиглэн мэдээлэх болно гэдгээ Сонгинохайрхан дvvргийн АН-ын гишvvд онцлон мэдэгдэж байсан юм. Ямартай ч эх сурвалжууд дээрх хууль бус vйлдлvvд нь зөвхөн эхлэл нь, эдгээрээс гадна ихээхэн ноцтой баримтууд гарч ирж байгаа учир сайтар нягталсныхаа дараа олон нийтэд мэдээлэх болго гэдгээ ч хэлж байв. Ямартай ч сvvлийн vед Сонгинохайрхан дvvргийн дарга нарын хууль бус vйлдлvvд олны анхаарлыг тун их татах болоод байна.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-11-17 17:10:18
    Цөөнх байж бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байгаа овоо хорчин залуу даа.
    66.181.183.15
    Мэдэгдсэн Хариулах
  • гудас 2015-11-15 15:37:39
    Алтангудасчууд засаг даргыг минь харлуулах гээд ядчих юмаа
    103.229.123.216
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 23:56:04
    дүүргийн ардчилсан намын хэдэн юмнууд үнэн шүү дээ одоо ЭМТөвийн хажидмаа гээд нэг дураараа хүн байна хүний амьдралаар тоглоод ажлаас нь халж сольж байдаг.
    180.235.185.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-11 05:01:02
    угийн тэнэг хүн цаазал хэхэ
    103.10.23.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-11 04:57:00
    Arai ch dee, bolioch ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах