Тэтгэврийн санг үе шаттайгаар мөнгөжүүлэх шаардлагатай
“Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалт энэ сарын 9-нд болсон. Уулзалтад Монголбанк, тэтгэврийн зээл олгогч ХААН, Капитал, Төрийн банк, Ажил олгогч эздийн холбоо, МVЭ, Монголын ахмадын холбоо, “Шударга хvv” хөдөлгөөн зэрэг олон талын төлөөлөл оролцсон юм.
 
 Талууд "Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл"-ийн асуудлыг өргөн хvрээнд харж, олон талаас нь ярилцаж, vндэсний хуримтлалын тогтолцоог шинэ шатанд хvргэх, "орлого нь дутдаг - зарлага нь давдаг" арга барилаа хэрхэн өөрчлөх талаар санал солилцсон байна.
 
Инфляцийн тvвшин зээлийн хvvтэй шууд хамааралтай
 
Монголбанкны зvгээс тэтгэврийн зээлийн хvv буурах vндсэн шалтгаан нь инфляци буурах явдал гэж онцолсон. Инфляцийг нам, тогтвортой тvвшинд байлгах хамгийн чухал хvчин зvйлсэд vндэсний болон өрхийн хуримтлалын тогтолцоо багтдаг ба энэ нь эдийн засгийн огцом савалгааг багасгах, урт хугацаатай мөнгө, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, санхvvгийн зах зээл хөгжих давхар боломж олгодог байна.
 
Иймд Монголбанк 2015 онд баримтлах мөнгөний бодлогын vндсэн чиглэлд "Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжvvлэх, дотоодын хуримтлалыг нэмэг­­дvvлэх, санхvvгийн зах зээлийн хөг­­жлийг дэмжих зорил­­гоор нийгмийн даатгал, тэтгэв­­рийн сангийн тогтолцооны шинэч­­лэлийг эрчимжvvлэх, баялгийн сангийн эрх зvйн орчныг бvрдvvлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг vе шат­­тай хөрөн­­гөжvvлэх" зорилт дэвшvvлэн, Засгийн газар, Сан­­хvvгийн зохицуулах хороотой бодлогын тvвшинд хамтран ажиллаж эхэлжээ. Монголбанк 2013 оноос орон сууцны ипотекийн санхvvжил­­тийн тогтвор­­той тогтолцоог бvр­­дvvлсэн нь өдгөө 70 мянга орчим өрх хамрагдах, өрх гэрийн зардлын бvтцэд хуримтлал-хөрөнгө оруулалт гэсэн санхvvгийн сахилга бат төлөвших бодит боломжийг бvрдvvлсэн байна.
 
УИХ-ын өмнө хvлээсэн vvргээ Монголбанк, Засгийн газар, Санхvvгийн зохицуулах хороо хамтраад шийдвэл дотоодын хуримтлалын тогтолцоог дэлхийн жишигт хvргэж, vе шаттай мөнгөжvvлэх арга хэмжээ авснаар инфляци зорилтот нам тvвшинд байх эерэг хөрс бvрдэж, тэтгэврийн зээлийн хvv төдийгvй нийт зээлийн хvv богино хугацаанд буух боломжтой ажээ.
 
Ширээний ард суугаад шийдэж болдоггvй асуудал гэж байдаг
 
Монгол Улсын хэмжээнд 340 мянган иргэн тэтгэвэр авдгаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй буюу тэтгэврийн зээлийн нийт багц 355 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ чиглэлийн vйлчилгээ vзvvлдэг банкуудад нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн vлдэгдэл хөрөнгийг зохистой байршуулж, хариуд нь тэтгэврийн зээлийн хvvг 15 хувьд хvргэх боломжтой гэж Монголын Ахмадын холбоо, Шударга хvv хөдөлгөөн vзэж байгаагаа уулзалтын vеэр дахин илэрхийлсэн.
 
 Харин зарим банкны төлөөлөл тэтгэврийн зээлийн хvv нь бусад ижил төрлийн зээлийн хvvнээс бага буюу сарын 1.5 хувь, дээр нь шимтгэл, хураамж авдаггvй болсон давуу талуудыг нь дурджээ. Мөн Засгийн газар урт хугацаатай, бага хvvтэй эх vvсвэрийг тэтгэврийн зээлийн хvvг бууруулах зорилгоор банкуудад байршуулсан тохиолдолд тус зээлийн хvvг бууруулж болох талаар саналаа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх гэхээс илvvтэй бусад хэрэглээний зээл тэтгэврийн зээл рvv шилжиж, зээлийн багцыг өсгөж, эрсдлийг нэмэгдvvлэх тул эргээд банкны системээ эвдэх аюултайг санууллаа.
 
Төрийн банкны гvйцэтгэх захирал Д.Батсайхан "тэт­­гэврийн зээлийн хvvг бууруулах асуудал өнөөдөр яригдаж буй сэдэв биш, олон жилийн өмнөөс хөндөгдөж, энэ чиглэлээр банкууд ч ажилласан.
 
Тухайлбал, 2008 онд тэт­­гэврийн зээлийн хvv сарын 2 хувь дээр нэмэх нь шимтгэл болон бусад зардлыг нэмбэл 3.35-3.45 хувийн хvvтэй байсан. 2011 онд 1.8 хувь болгож бууруулсан. Энэ хугацаанд 47 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн нийт хэмжээ өмнөхөөсөө 2.5 дахин нэмэгдсэн байна. Vргэлжлvvлэн 2012 онд тэтгэврийн зээлийн хvvг 1.5 хувь буулгаж, шимтгэлгvй болгосноор нийт зээлийн багц 355 тэрбум төгрөгт хvрч, гурав дахин өссөн байна. Иймд зөвхөн нэг талын эрх ашгийг хөндсөн асуудлаар ширээний ард суугаад, шийдэлд хvрч болдоггvй юм. Тиймээс тэтгэврийн зээлийн хvv бууруулах асуудлыг захиргааны аргаар бус зах зээлийн зарчимд нь vлдээж өгнө vv" хэмээн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс хvссэн юм.
 
Дашрамд сонирхуулахад Нийгмийн даатгалын санд нэг их наяд орчим төгрөг эргэлддэг. Vvний 815 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэл­­бэрээр жилийн 10.7 хувийн хvvтэйгээр байршуулдаг байна. Тухайлбал, төрийн санд 84 тэрбум, Төрийн банкинд 157 тэрбум, ХААН банкинд 59 тэрбум, Капитал банкинд 209 тэрбум, Улаанбаатар хотын банкинд 178 тэрбум, Голомт банкинд 29 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд долоон тэрбум, Капитрон банкинд 13 тэрбум, Чингис хаан банкинд 54 тэрбум, ХАС банкинд 918 сая, Vндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 тэрбум төгрөг хадгалуулсан аж.
 
Тvvнчлэн уулзалтад оролцогчидын мэдэгдэж буйгаар ХААН банкны тухайд Нийгмийн даатгалын сангаас ердөө 59 тэрбум төгрөгийн эх vvсвэртэй хэрнээ нийт тэтгэвэр авагч буюу 340 гаруй мянга гаруй хvний 142 мянгад нь тэтгэвэр олгогддог гэнэ. Дээрх хvмvvсийнх нь 80 орчим хувь нь тус банкнаас тэтгэврийн зээл авдаг. Тиймээс зээлийн эх vvсвэр болох Нийгмийн даатгалын сангаас байршуулж буй мөнгөн дvн нэмэгдэх юм бол тэтгэврийн хvvг бууруулах бvрэн боломжтой гэдгээ ч дуулгасан байна.
 
Тvvнчлэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны ямар банкинд байршуулахыг Нийгмийн даатгалын vндэсний зөвлөл болон холбогдох Засгийн газрын гишvvд, Монголбанкны хамтарсан хурлаар шийддэг. Тиймээс Нийгмийн даатгалын сангийн мөнгөнд зөв менежмент хийж чадвал тэтгэврийн бvv хэл бусад төрлийн зээлийн хvv ч буурах бvрэн боломжтой хэмээн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид vзэж байгаа аж. Vvний тулд Монгол Улсын Засгийн газар, УИХ нийгмийн даатгалын сангийн мөнгө болох ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр төсвийн цоорхойг нөхдөг гэдгийг эхний ээлжинд хvлээн зөвшөөрөх ёстой хэмээж байлаа. Vндсэндээ Нийгмийн даатгалын санг мөнгөжvvлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэж, Монголбанкны зvгээс энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн байна.
 
Уулзалтын төгсөглд нийгмийн даатгал, тэтгэврийн санг vе шаттай мөнгөжvvлж, тогтолцооны шинэчлэл хийх нь ойрын хугацаанд зайлшгvй шийдвэрлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдсэн байна.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.