Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид  Канад улсын Торонто хотноо зохион байгуулагдаж буй Уул уурхайн хайгуулагч, олборлогчдын PDAC чуулга уулзалтад оролцсон билээ. Уул, уурхайн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Канадын Торонто хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ чуулга уулзалтад 2015 онд 103 орны 25 мянга орчим төлөөлөгчид хуран цугларч энэ салбарын цаашдын хөгжил,техник технологийн дэвшил, хөрөнгө оруулалтын зэрэг өргөн асуудлаар чуулжээ. 

 Дашрамд дуулгахад, Монгол Улс энэ арга хэмжээнд сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн уул, уурхайн салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, тодорхой ойлгомжтой болгох, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, хариуцлагатай уул, уурхайг хөгжүүлэх, улмаар энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан байна.

Канадын тал хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дурьдаж, Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлжээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hihi 2015-03-11 06:12:14
    odooo canaduud hehehe etoi ulger bailgui
    103.229.123.152
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол  2015-03-11 05:14:26
    Уул уурхайг монгол орон даяао эсэргүүцэж байна.Онгон дархан байгалаа л хамгаалья.Энэ үйлс сэтгэл нь хамгийн зөв оновчтой сонголт .
    112.72.13.139
    Мэдэгдсэн Хариулах