Үүл баатрын амлалт, бидний мөрөөдөл
Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Vvл даргыг УИХ-ын гишvvн Р.Амаржаргалаас эхлээд МАН-ын нэлээн идэвхтэй залуу гишvvд ч ихэд дэмжиж, зарим нэг нь “Дараагийн Ерөнхийлөгчид Э.Бат-Vvлээс өөр хvн ерөөсөө харагдахгvй байна” хэмээн шулуухан мэдэгдээд байгаа. Тэгвэл Улаанбаатарчууд ер нь Монголын нийгмийн ихэнх хэсэг “Сvvлийн 10 жил хийгдээгvй аварга бvтээн байгуулалтыг Vvл баатар хоёрхон жилд амжуулж, Улаанбаатарыг дахин цоо шинээр сvндэрлvvллээ” хэмээн тун ам сайтай байгаа.
 
Vнэхээр ч таван сарын дараа гурав дахь жилдээ орох Э.Бат-Vvл даргын засаглалын хугацаанд Улаанбаатар хот дахин шинэ төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцны томоохон хорооллууд шил, шилээ даран сvндэрлэсээр л байгаа. Нисэх, Баянхошуу, Амгалан гээд цоо шинэ оршин суултын бvсvvдэд орчин vеийн тохилог хорооллууд яралзан босч байгаа нь дөрөв, тавхан жилийн өмнө бол ёстой л “Vлгэрийн далай” байсан билээ. Э.Бат-Vvл баатар 2012 оны УИХ-ын сонгуулиас бvр өмнө “Би УИХ-д нэр дэвшин өрсөлдөхгvй. Нийслэлд ялалт байгуулж, хотын дарга болоод Улаанбаатарыг дахин шинээр төлөвлөж, цоо шинэ бvтээн байгуулалт өрнvvлнэ” гэж ярьж эхлэхэд нь олон хvн “Бат-Vvлийн Улаанбаатарыг цоо шинэ болготол бидний нас хvрэхгvй. Бас нэг буурал мянгуужин гараад ирлээ” хэмээн огтхон ч итгэхгvй байсан.
 
Тэгтэл өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд буурал баатар vнэхээр сvvлийн 10-20 жил хийгдээгvй өөрчлөлтийг хийчихэж дөнгөлөө. Ажлынхаа эхний vр дvнг vзсэн баатар ч “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгvй ээ. Эртхэн хэлж зарим хvний санааг амраая. Надад ганцхан том зорилго байгаа нь Улаанбаатараа метротой болгож, тvлхvvрийг нь хvлээлгэж өгөөд тайван амьдармаар байна” гэж ойрын таван жилийнхээ ажлыг товчхон тайлбарлаж, ёстой л зарим хvмvvсийн санааг амрааж, даралтыг дахин хөдөлгөхөөргvй болоод байгаа.
 
Өнөөдөр Азийн улсуудын нийслэлээс метротойг нь бус метрогvйг нь хайсан нь хялбар. Бээжин, Сингапур, Гонгконг, Сөvл, Токио, Дели, Бангкок гээд л хөвөрч өгнө. Гэтэл нийт хvн амынх нь тал нь шахуу амьдарч байгаа Улаанбаатар хот дөрвөн уулынхаа дунд улам л шахцалдаж, газар дээрээ машин тэрэг, хvн ам нь багталцахгvй боллоо. Өнөөдөр Баянхошууны эцсээс Амгалан орохын тулд автобусаар нэг талдаа хоёр цаг таг тvгжирч, уур бухимдалдаа хахаж цацсаар бууцгааж байгаа. Саяхан УИХ-ын даргын Японд хийсэн айчлалаар Эдийн засгийн тvншлэлийн гэрээ байгуулсны буянаар тэдний хуучин машинууд татваргvй болчихоор хэдэн мянгаар нь сvнгэнvvлээд зөөж эхэлнэ. Тэр vед өнөөдөр мөлхөж байгаа Улаанбаатарын замын хөдөлгөөн таг зогсох нигууртай. Товчхондоо Улаанбаатарын гудамжинд автомашины гинжин холбоо vvсч, хөдөлгөөн нь яг зогсоно гэсэн vг.
 
Харин энэ таг зогсолтоос тойрох цорын ганц шийдэл нь мэдээж метро. Япон гэхэд л нэг саяас дээш хvн амтай хотууддаа метро ашигладаг. Метрог нийтийн тээвэрт нэвтрvvлснээр автомашинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хvртэлх хувиар буурч, зам тээврийн осол багасахаас гадна нийслэлийн иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах нөхцөл бvрдэх талаар сvvлийн 10 гаруй жил ярьж байгаа. Мөн авто замын хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурч, автомашины хурд 25 хувиар нэмэгдэх, замын хөдөлгөөний аюулгvй байдал сайжрах зэрэг олон давуу талыг дагуулахыг ч Э.Бат-Vvл баатрын нэгэн орлогч Н.Гантөмөр дарга учирлаж суусан. Товчхондоо нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн vйлчилгээнд метро нэвтрvvлэх зорилт тавин, Японы ЖАЙКА байгууллагын төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн 2012 онд эхлvvлжээ.
 
Нийтийн тээврийн vйлчилгээний хамгийн дэвшилт хувилбар болсон метрог Улаанбаатарт бий болгоход долоон жил хангалттай гэж төслийн багийнхан vзэж байсан гэнэ. Тvvнчлэн 2010 онд 1.1 сая байсан Улаанбаатарын хvн ам 2030 онд 1.7 саяд хvрч, 1.5 дахин нэмэгдэнэ. Vvгээр зогсохгvй зам тээврийн эрэлт, хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Төслийн багийнхан судалгааны ажлын тайлан болон урьдчилсан ТЭЗV-ийг 2013 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцvvлэхэд төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн байна.
 
Ингээд мөн оны зургадугаар сард “Улаанбаатар метро”-г тэмдэгжvvлэх ёслол болсон билээ. Энэ vеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бvтээн байгуулалт. Бид метротой болж чадвал орчин vеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин vеийн хот болж чадвал бид олимп зохион байгуулах тухай ярьж чадна” хэмээж байсан. ЖАЙКА-гийн төслийн багийнхан Толгойтоос Амгалан хvртэл нийт 14 өртөөтэй, өртөөний зайг 800-1500 метр байхаар төлөвлөж. Мөн автобус нэг цаг гаруй явах энэ 17.7 км замыг метро 20-30 минут туулна гэсэн. Тvvнчлэн метро нь автобуснаас тав дахин их буюу цагт 20 мянган зорчигч тээвэрлэх хvчин чадалтай. Метро хоорондын хугацаа таван минут бөгөөд нэг удаа зорчиход 500-600 төгрөгийн vнэтэй байхаар тооцоолсноо дуулгасан. 2020 онд Улаанбаатарт метрогоор зорчигчдын тоо 300 мянга, 2030 онд 500 мянгад хvрч, оргил цагтаа 18.000 зорчигч тээвэрлэх төлвийг ч төслийн багийнхан гаргасан байсан. Тэрчлэн Саппорогийн тойрог нь метроны өртөөний хамгийн ачаалал ихтэй хэсэг байхыг тайлбарласан. Харин метроны замыг газар доогуур болон замын дээгvvр гvvр хэлбэрээр барихаар төлөвлөсөн байна.
 
Тодруулбал, баруун дөрвөн замаас зvvн дөрвөн зам хvртэлх хотын төвийн 6.6 км зайд газар доогуур, хотын хоёр захаар газраас өргөгдсөн гvvр хэлбэрээр явж, авто замаас бvрэн тусгаарлагдсан байхаар тооцсон байна. Газар доогуур метроны зам тавих нь өртөг өндөртэй ч авто замын хөдөлгөөнд саад учруулахгvй, өвөл ч зам тавих боломжтой гэдгээрээ онцлогтой. Метро барих ажил эхэлснээр 156 мянган шинэ ажлын байр бий болох гэнэ. Улаанбаатар хот метротой болоход нийт 1.5 тэрбум ам.долларын санхvvжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Японы Засгийн газраас метро хийх төсөлд зориулан 600 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоо албан ёсоор мэдэгдсэн. Метротой уялдуулан газар доогуур автомашины зогсоолууд болон томоохон vйлчилгээний төв бvхий цогцолбор барихаар төлөвлөөд байгаа. Ингэснээр эдийн засагт шууд бусаар олон vр өгөөж өгнө.
 
Тухайлбал, 2030 он хvртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1300 га талбайг дахин хөгжvvлэх боломжтой аж. Давхруудын талбайн ам метрийн vнийг 850 ам.доллар гэж vзвэл 10.5 тэрбум ам.долларын vл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болох юм. Улсад төвлөрvvлэх татвар ч нэмэгдэнэ. Тvvнчлэн өртөө орчмыг хөгжvvлэх хvрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц баригдана. Энэ бvхнийг Э.Бат-Vvл баатар амлаж байна. Харин Улаанбаатарчууд бид мөрөөдөж, хvлээж байна. Баатрын амлалт, бидний мөрөөдөл биелэх цаг явж эхэлжээ.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huu 2015-03-12 00:18:04
    Temdeglel taviad l yaadag yaadag darga gene ee ha ha , shaaj oghiim aa. Ene tosol mash tuuhii bolson, ug ni hot tolovloltiin suns ni metronii tosol bh yostoi,
    112.72.13.113
    Мэдэгдсэн Хариулах
    • Chi zailaa 2015-03-12 01:13:31
      Yuugaa medej hutsaad bn
      166.137.240.81
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 12:27:24
    Сэрэхгүй бол сайхан л зүүд байна.2-хон ширхэг рэйлбус авчирчихаад ашиггүй энэ тэр гээд байж юу нь метро зетро вэ?
    103.229.120.235
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 10:04:34
    юун ч хаус дандаа бэлэн юм гуисан гуилагчин арчаагүй нохой шиг явж байгаан чиний өөрийн чинь буруу ажил хийж байж үр шимийг нь хүртдэг юм тэнэгээ
    49.0.159.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Батболд 2015-03-11 03:41:51
    Нөгөө хувийн газар дээр нь хаус барьж өгөх юу болсон бэ. Нөгөө хүн шиг амьдрах ч лөөлөө. Хүмүүс нохой шиг л амьдарч байна.
    112.72.13.227
    Мэдэгдсэн Хариулах
    • Bitgii morood malaa 2015-03-12 01:14:42
      Chi ooroo hicheej bj chinii amidral saijirna
      166.137.240.81
      Мэдэгдсэн Хариулах
  • өбөбөбөбөбөбө 2015-03-11 03:39:04
    эхлээд засмал замаа тэгшхэн нялаад сурчих Дараа нь метро энэ тэр гэж бүлтэр. 2 ширхэг 4 зам дээрээ гүүрэн уулзвар барьчиж чадахгүй байж шаана биз Машин
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-11 03:03:04
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.142
    Мэдэгдсэн Хариулах
  • mate 2015-03-11 02:38:32
    Hotiin Dargiin amalj baisanchlan Gereesee garaad shoroon deer bish nogoon zuleg esvel zassan zamdeer gishgeh yumsan. Ene muruudul hezee bieleh boloo.
    202.21.125.5
    Мэдэгдсэн Хариулах