Зөвшөөрөлгүй эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн худалдаалж байсныг тогтоов
НМХГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүм Гүм”  нэрийн “их эрсдэлтэй” ангилалд  хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гаалийн мэргэжлийн  хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдлоо.

Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал,  аж ахуйн болон гоо сайхны худалдаа, хумсны маникур зэрэг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдаалдаг бөгөөд шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байна.  Зөрчил гаргасан  аж ахуйн нэгж, иргэдэд “Эхийн сүү орлуулагч  бүтээгдэхүүний тухай”   хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн шийтгэврийн арга  хэмжээ  тооцож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хил, гүний  хяналтыг сайжруулах чиглэлээр  Улаанбаатар хот дахь гаалийн газар,  Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төрийн бус байгууллагад хамтран ажиллах чиглэлээр албан тоот хүргүүлээд байна.

Худалдан авагч, хэрэглэгчдэд нярай хүүхдийн хоол тэжээлийг худалдан авахдаа  баталгаатай хүнсний сүлжээнээс эрүүл ахуй, хадгалалтын горим хангагдсан нөхцөлд хаяг, шошго, баглаа боодол, шинжилгээний сорилтын дүнг баталгаажуулсан дагалдах баримтыг нягтлан шалгаж, худалдан авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сүү 2015-03-11 16:12:06
    mgl-зарагдаж буй хлхи болон хятадын меламинтай сүү ууж мажий гэж байгаа юм уу. хийх юмөаа олж ядах
    83.208.43.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-11 08:23:13
    МХГ, Гаальд мэргэжилгүй хүмүүс байцаагч хийж байгааг л зогсоо!!!!!!!!! Дарханд ч бас зөндөө байнаа яанадаа хөөрхий анхаараачээ мэдлэггүй хүн юу шалгах юм
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2015-03-11 05:21:34
    Хай Хай сүүг Японд хамгийн ихээр хэрэглэдэг, сайн сүү ш дээ. Номинд энэ сүүн дээр ямарч хэрэггүй зүйл бичсэн Монгол бичиг наагаад 55000-аар зардаг.
    103.229.123.251
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-03-12 06:29:01
      yag unen
      103.11.195.34
      Мэдэгдсэн Хариулах
  • doorhi hund 2015-03-11 03:04:21
    teguul ta Yapon ulsiin bish Jungaa ulsiin Haihai Gungun avchee. Orig yum tanih nudtei baih heregtei. Manai huuhduud uchnuun jil uugaad zugeer l bna.
    112.72.13.67
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-11 03:04:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.142
    Мэдэгдсэн Хариулах
  • хор 2015-03-11 02:48:07
    хүүхдийн ус, сормуус, хөмсөг юу ч үгүй халзраад унаж байгаа нь хамгийн сайн чанартай ХОР уу? доор сэтгэгдэл үлдээсэн хоёр балай юм мэдэхгүй юмандаа бүү ор, эс б...
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-03-11 05:57:55
      Ene vnen ym uu yaaj batlah ym
      202.21.111.254
      Мэдэгдсэн Хариулах
  • haha 2015-03-11 02:18:47
    Yapon suunees iluu batalgaatai suu bhgui shuu. Ene busad suu oruuldag olgarhi hudaldaany kompaniudiin l hatgaas shdee. Turiin nereer ursuldugchuu shahahaa bolii...
    112.72.13.67
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-11 02:12:16
    Тэгээд зүгээр байгаа зүйлийг хааж боогоод эхэлдэг юм. Төрийнхөн зайл зайл
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах