Ойн, усны сан бүхий газарт шинээр зөвшөөрөл олгохгүй
Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд мэдээлэл хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол тус хороо тайлангийн хугацаанд 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, сайдын мэдээлэл 5, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 5-ыг тус тус хэлэлцэн , 2 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулсан байна.Байнгын хорооны дарга Урт нэртэй хууль, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, журмын талаар онцлон дурдаж байв.
 
Энэ хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг  гурван сарын дотор Уул уурхайн яаманд гаргана. Хэрвээ тусгай зөвшөөрөл нь гол, ус,  мөрний урсац бүрэлдэх  эх, усны сан бүхий газарт лиценз нь олгогдсон бол цуцална. Нөхөн төлбөрөө гаргуулж сэргээнэ. Усны сан бүхий газарт олгогдсон бол Ойн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар шийдвэрлэгдэнэ. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд олгогдсон байвал энгийн хамгаалалтын бүсийг нь 200 метрээр тогтоосон. Олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй байвал 200 метрийн хэсгээ тусгай зөвшөөрлөөс хасуулах учиртай. Харин олборлолт эхэлсэн бол 50 метр талбайд нь хориглоод, 50-200 метр талбайд нь Засгийн газраас  баталж гаргах гэж байгаа Олборлолт явуулах болон нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж болно. Энэ хуулиар маш олон хязгаарлалтын бүсийг тавьсан.
 
Нөхөн сэргээлт хийх зардлаа 100 хувь тусгай санд байршуулаад, олборлолт явуулаад дууссаны дараагаар уг мөнгөөр нь нөхөн сэргээлт хийлгэх юм.  Үүнээс хойш гол, ус, мөрний урсац бүрэлдэх  эх, усны сан бүхий газарт дахиж олборлолт явуулах асуудлыг дахиж хөндөхгүй гэлээ.
 
Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой өөр нэг чухал ажил бол Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил юм. Уг төсөлд Монгол орны ойн экологийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг зогсоох, байгаль экологийн онцгой ач холбогдолтой болон доройтсон газар нутгийг ойжуулах, ойн санг арвижуулах, ойн нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна. Энэ чиглэлээр Байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Оюунаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ali xediin duussan 2015-03-11 06:09:27
    OI USNII SAW GAZRUUDIIN CHIN ZUWSHUURLIIG ALI XEDIIN UGUUD DUUSSAN TUL NAAD SHIIDWERIIG CHIN TIIM CH ONOWCHTOI GEJ BODOXGUI BNA
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-11 03:05:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.142
    Мэдэгдсэн Хариулах