Үндэсний статистикийн хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ
09:30 цагт Үндсэн хуулийн цэц  өөрийн байранд хуралдаж, Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
 
10:00 цагт  “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлт Батлан хамгаалахын их сургуулийн “Соёлын төв”-д болно. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, ХХЕГ, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагын удирдлага, албан хаагчид оролцоно.
 
10:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
10:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, шинэ удирдлагын талаар хэвлэлийн бага хурал Тусгаар Тогтнолын ордонд болно.
 
11:00 цагт Төрийн ордны Б танхимд ХАХНХЯ-аас 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байгаа болон Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 
 
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Хөвсгөл, Өмнөговь, Увс, Архангай гэх мэт хөдөө орон нутаг, бусад аймгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалт, төрийн халамж, асран хамгаалагчтай холбоотой баримт дэлгэж улмаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар Гадаад хэргийн яамны төв хаалгаар ороод “Мутрын түшээ” танхимд Япон Улсын Засгийн газраас Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний мүзейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” -ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна. 
 
11:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа ШУТИС дээр болно.
 
11:00 цагт НМХГ-аас зохион байгуулж буй "Барилгын материалын чанар-шинэ дэвшилтэд технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" сэдэвт нээлттэй өдөрлөг "Тайм скуэр" хотхонд болно.
 
12:00 цагт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.
 
12:00 цагт Алдарт "Netflix" компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Marco Polo" киноны үргэлжлэл буюу хоёрдугаар хэсэг /Season-2/-д англи хэл дээр тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  МОҮНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-11 03:05:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.142
    Мэдэгдсэн Хариулах