Жастин Капла нар татвараас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас л уучлал хүссэн
“Саусгоби Сэндс” компанийн Гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер Кристобэл Ж.Дэвид нар хамтран Монгол Улсын татварын тухай хуулийг зөрчиж, хоёр удаагийн тохиолдлоор 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон билээ. Тэдэнд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах эрх нээлттэй байсан.

Гэвч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх бус харин ч хүлээн зөвшөөрч хуульд заасан 14 хоногийн хугацаанд багтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн юм.  Ерөнхийлөгч ч тэдний хүсэлтийг хүлээн авч, судалж үзээд, уучлал үзүүлсэн.

“Саусгоби Сэндс” компанийн хувьд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, татварын шалгалт дахин оруулна гэсэн агуулгатай гомдлоор 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хандсан байна. харин Монгол Улсын Ерөнхийлөгч Жастин Капла нарт 2 дугаар сарын 26-ны өдөр уучлал үзүүлсэн байдаг. Ингэхдээ хүсэлт гаргасан иргэдийн эдэлж буй ялаас нь чөлөөлсөн юм. Харин аж ахуйн нэгж буюу “Саусгоби Сэндс” компанийн татварын асуудалд уучлал үзүүлээгүй гэдгийг тодорхой тайлбарласан билээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “Тэд хоригдсон ялаа уучлуулах хүсэлтийг өөрийнхөө гараар бичиж, хандсан. Тиймээс хорих ялыг нь уучилсан. Нэг үгээр хэлбэл хэргээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас л уучлал үзүүлсэн. Харин аж ахуйн нэгж нь татварынхаа асуудлаар давж заалдсан байна. Иргэн, аж ахуйн нэгж гэдэг нь тус тусдаа асуудал юм. 35 тэрбум төгрөгийн асуудал шүүхийн дараа дараачийн шатандаа яригдаад явна.  Одоо бол 35 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Яаж шийдвэрлэх вэ гэдэг нь шүүхийн л асуудал” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Эндээс “Саусгоби Сэндс” компани 35 тэрбум төгрөгийн татварыг төлнө гэж ойлгож болно. Учир нь Жастин Капла нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэдний гэм бурууг уучилсан юм. 

Гэтэл "Саусгоби Сэндс" компанийн зүгээс "35 тэрбум төгрөгийн татварыг төлөхгүй" хэмээн давж заалдаад байна. Тэдний хувьд хуулийн хүрээнд татварын тайлангаа өгч байсан. Мөн шинжээчдийн дүгнэлт нь үндэслэлгүй, компанийг зориудаар буруутгах гэсэн санаатай ажиллагаа боллоо гэж мэдэгдсэн. Гэвч Монгол Улсын шүүх өнөөдөр үйлчилж буй хүчин төгөлдөр хуулийн хүрээнд  “Саусгоби Сэндс” компанийн нэр бүхий удирдлагуудыг буруутгаж, компанийг татварын асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Татвар төлөх үүргийг гадаад, дотоодын гэлт үгүй аль ч компани хүлээх ёстой. Мөн татвараас зайлсхийсэн асуудал байгаа бол хуулийн хүрээнд л шийдвэрлэх ёстой юм. Үүнээс гадна Жастин Капла нар татвараас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байхад компанийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа нь сонин. 

Гэхдээ татвараас зайлсхийх үед ажиллаж байсан компанийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогчид буруутгах тохиолдол байна. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйл буюу “Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага”-ын 85.4-т зааснаар “Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байдаг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний хуулийн зөвлөх л “Саусгоби Сэндс” компани 35 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой гэж тайлбарлаад байгаа болохоос дээрх хуулийн дагуу компанийн тухайн үеийн удирдлагууд төлөх ёстой болвол яах вэ. Тэдний хувьд хил давж, эргэх холбоо тасарсан. Тиймээс ч татварын хохирлыг төлүүлэх нь битгий хэл мэдүүлэг авахад ч хүндрэлтэй байдал бий болсон гэж хуулийнхан тайлбарлаж байна.

Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа. Тодруулбал, “Саусгоби Сэндс” компанийг улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр өнөөдөр ч хүчинтэй байгаа билээ. Давж заалдах шатны шүүх хуралдана. Үүний дараа Улсын Дээд шүүх ч уг асуудлыг хэлэлцэж магадгүй. Энэ мэтээр дээрх асуудлыг олон талаас нь тайлбарлаж, зөрчилдсөн олон асуудлыг зэрэгцүүлэн нягталж, тал талын байр суурийг илэрхийлж болно. Гэвч “Саусгоби Сэндс” компаниар 35 тэрбум төгрөгийн татварыг төлүүлэх үү, тэдний хэлж буй тайлбарыг хүлээн зөвшөөрч хэрэгсэхгүй болгох уу гэдэг нь Монгол Улсын шүүгчийн мэдлийн асуудал болоод байна.  
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-11 12:36:01
    Элбэгээ хулгайчаа төлүүл.
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах
  • nnn 2015-03-11 11:27:19
    Tatvart uguugui mungu odoo haana baigaa, tendees l gargaj tulnu biz dee? Haanaas ch oldohgui bol uuchilsan Elbegdorjoor toluuleh heretei.
    103.26.193.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-11 07:55:56
    Элбэгдорж МGL хүнд өгөөгүй байж хэрэгтэнд Алтангадас өгсөн юу юугүй уучилсан энэ юуг хэлээд б.а нэг юм хэлээд б.гаа биз хэн хүн сонирхолтой. Ард түмнээс буруу х...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайндаа ч биш. 2015-03-11 03:04:31
    Монголын шүүхэд давж заалдаад нэмэргүй учраас ялаас салахын тулд хэрэг хүлээсэн дүрээр уучлал хүссэн байна. Монголчуудад ч ийм тохиолдол байдаг.
    202.179.15.246
    Мэдэгдсэн Хариулах