Живхний буруу хэрэглээ бөөрний өвчин vvсгэдэг
Маргааш бөөр хамгаалах өдөр. Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар дэлхий дахинаа “Бөөр Хамгаалах дэлхийн өдөр”-ийг 2006 оноос эхлэн дэлхий даяар зохион байгуулж, 200 гаруй улс орoнд тэмдэглэн өнгөрvvлэх ажлыг зохион байгуулсаар иржээ. Ингэхдээ тухайн жилийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пvрэв гарагт тэмдэглэж байхаар тогтсон бөгөөд энэ өдөр нь бөөрний өвчин болон тvvнээс урьдчилан сэргийлэх талаар хvн амын мэдлэгийг дээшлvvлэх зорилготой юм.
 
Манай улсын хувьд 2009 онд АШУVИС-ийн Бөөр судлал тэнхимээс санаачлан ЭМЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр тэмдэглэж эхэлжээ. Бөөр хамгаалах өдрийг энэ жил “Бvх нийтээрээ бөөрөө хамгаалъя” сэдвийн хvрээнд тэмдэглэх бөгөөд өчигдөр ЭМСЯ, Олон улсын Бөөрний нийгэмлэг, АШУVИС-иас хэвлэл, мэдээллийн салбарынханд зориулсан сургалт, хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд УКТЭ-ийн Бөөрний төвийн дарга Б.Бямбадаш УКТЭ-ийн Гимодиализийн төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг Шастины нэрэмжит III эмнэлгийн Гемодиализийн төвийн эрхлэгч Мөнхзул болон АШУVИС-ийн Бөөр судлал тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Т.Ариунаа нар оролцлоо.
 
Хуралд оролцогчид бөөрний өвчний менежмент анхдагч болон хоёрдагч урьдчилан сэргийлэлтийн талаарх орчин vеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сэтгvvлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхий дээр халдварт бус өвчин нийт хvн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг. Судлаачдын vзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргvvлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг ба дэлхийд 600 сая гаруй бөөрний архаг өвчтэй хvн амьдарч байна. Эдгээр хvмvvсийн эмчилгээнд олон улс орны эрvvл мэндийн салбарын нийт төсвийн 80 хvртлэх хувийн эмчилгээнд зарцуулдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
 
Манай орны хvн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд тvvний эцсийн хvндрэл болох бөөрний архаг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хvн гадаад, дотоодод өндөр өртөг зардал бvхий эмчилгээ хийгдэх боллоо. Эрvvл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хvн амын сvvлийн таван жилийн дvнгээр гуравт бичигдэн, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргvvлэх байрыг эзэлж байна.
 
Судалгаанаас харахад бөөрний архаг өвчин нь даамжран жилд шинээр 70-100 өвчтөн БАД буюу бөөрний архаг дутагдалд ордог гэж тогтоосон байдаг. Энэ байдал нэг талаасаа өвчний эрт vеийн оношилгоо, эмчилгээ, сэргийлэлттэй холбоотой нөгөө талаасаа тухайн хvний амьдралын хэв маяг, эрvvл мэндийн мэдлэг боловсролтой нь шууд холбоотой аж. Харин дэлхий дахинд Бөөр хамгаалах өдрийг тэмдэглэж ирснээр энэ төрлийн өвчлөл болон халгаат хvчин зvйлсийн тархалт хvн амын дунд бууран, бөөрний өвчний эцсийн vе шатны эмчилгээ болох асар vнэтэй хиймэл бөөрний аппарат эмчилгээ, эрхтэн шилжvvлэн суулгах эмчилгээнд орох хvмvvсийн тоо тодорхой хэмжээнд буурсан vзvvлэлт гарч байна.
 
Энэ жилийн хувьд уг өдрийг нийт хvн амыг бөөрний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч явуулахын зэрэгцээ бөөрний болон дотрын эмч нарт зориулсан сургалт зохион байгуулагдаж , эмчилгээ, оношлогооны орчин vеийн аргуудыг эмч нарт хvргэхийг зорилж байна. Энэхvv vйл ажиллагаа нь бөөрний архаг өвчнөөс сэргийлэх ажилд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог нэмгэдvvлэн, тvншлэлийг хөгжvvлэх, vvрэг хариуцлагыг нэмэгдvvлэх зорилго тавьж байна. Бөөрний өвчин ууц нуруугаар өвдөх, хавагнах, даралт ихдэх, шээсний гарц болон найрлага өөрчлөгдөх зэрэг анхны шинж тэмдэгтэй байдаг. Олон нийтийн хувьд ихэнх тохиолдолд хэнэггvй байдлаасаа болж бөөрний өвчнийг хvндрvvлдэг бөгөөд эмч нарын зvгээс багадаа зургаан сар ихдээ нэг жилийн хугацаанд заавал шээсний шинжилгээ өгч бөөрний vйл ажиллагаагаа хянаж байхыг анхааруулсаар байна.
 
Сургалт, мэдээллийн vеэр УКТЭ-ийн Гемодиализийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Чулуунцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.
 
Д.Чулуунцэцэг: Бөөрний цочмог дутагдал эдгэдэг
 
 -Ихэнх хvн нуруу өвдөж байна. Бөөр юм шиг байна гэсэн ойлголттой байдаг. Эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
 
 -Хvн хорвоод мэндлэхдээ төрөлхийн гажиггvй л бол эрvvл төрж байгаа шvv дээ. Гэвч нэг л мэдэхэд бөөрний архаг өвчтэй болчихсон байдаг. Ингэхгvйн тулд хамгийн тvрvvнд памперс буюу живхний буруу хэрэглээ, өтгөн хаталт, цагаан хорхой зэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг маш сайн санаж, хэвшvvлэх хэрэгтэй. Тvvнчлэн хvvхэд насандаа хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал.
 
Хамгийн гол нь монголчууд хоолойн өвчинд дэндvv дасчихсан. “Архаг ангиннтай” гээд тоодоггvй. Энгийнээр тайлбарлахад аманд байдаг бактерийг шvvж байдаг гvйлсэн булчирхай ачааллаа дийлэхээ болиод, өөрөө өвчилчихсөн гэсэн vг. Яах вэ эхний ганц, хоёр удаа бол эмчлээд дарчихдаг. Гэхдээ цаагуураа бол архагшаад, байнгын бактерийн голомттой болчихдог. Тэрхvv бактер нь цусаар нэвчиж, хамгийн ихээр гэмтээж болох эрхтнvvдэд очно гэсэн vг.
 
 -Тэгээд хамгийн тvрvvнд бөөр гэмтэнэ гэж vv?
 
 -Тийм ээ. Бөөрөөр эргэлдэж буй цусны хэмжээ зvрхээр эргэлдэж байгаа цусны хэмжээнээс 6 дахин илvv, тархиныхаас 8 дахин илvv байдаг. Өөрөөр хэлбэл бөөр тэр хэмжээний их цусан хангамжтай гэсэн vг. Тиймээс л халдвар хамгийн их цусны эргэлттэй газар очиж гэмтээж буй хэрэг. Тvvнчлэн хорхойтой шvдийг манайхан бас тоодоггvй. Энэ ч мөн мөнхийн бактерийн голомт.
 
-Тэгвэл амны хөндийн ариун цэвэр хамгийн чухал байх нь ээ?
 
-Тэгэлгvй яах вэ. Гэхдээ зөвхөн амны хөндийгөөс vvдэхгvй. Амьдралын буруу хэвшил буюу мах их идэх, таргалалт, даралт ирсэх, буруу хувцаслалт зэргээс vvдэлтэйгээр өөртөө бөөрний архаг өвчинтэй болж байна.
 
-Нэгэнт бөөр нь өвчилчихсөн тохиолдолд яах ёстой вэ?
 
-Бөөрний эмчид хандах хэрэгтэй. Зөв оношлуулж, эмчилгээ, шинжилгээг цаг алдалгvй хийлгэж байх ёстой. Өвчтэй хvний тухайд 14-30 хоногт нэг удаа шинжилгээ өгөх тохиолдол бий. Энэ нь тухайн оношоос хамаарна. Харин эрvvл хvний хувьд жилдээ болвол хоёр, боломжгvй бол нэг удаа заавал шинжилгээ хийлгэж хэвших хэрэгтэй. Нэгэнт бөөр өвдсөн хvн архаг болгохгvйн тулд заавал эмчид хандах хэрэгтэй. Хэрвээ цаг алдаад бөөрний архаг өвчтэй болчихсон бол эмчээс битгий холд гэж зөвлөх байна.
 
 -Байнгын хяналтанд байх ёстой гэж vv?
 
 -Архаг өвчин гэдэг хэзээ ч эдгэдэггvй. Байнга эмчилж, аргадаж байж бурхны өгсөн насыг наслана. Цочмог өвчин бол эдгэдэг.
 
-Хvн хэдий хоёр бөөртэй ч 40 гаруй төрлийн өвчлөл байдаг гэсэн. Монголд яг аль төрлийн өвчин давамгайлж байна вэ?
 
 -Монгол Улсын 3 сая иргэний дунд бөөрний яг ямар өвчин их байна вэ гэсэн албан ёсны судалгаа бол байхгvй. Манай нэгдvгээр эмнэлэг бөөрний өвчнөөр бие даан ажиллаж байна. Тэр утгаараа эмнэлгийнхээ статистик бvртгэлийг харж байхад яг энэ өвчин гэхээр зvйл байдаггvй. Энэ нь нийт ард иргэд эрvvл мэнддээ хандах хандлага нь муу байна гэсэн vг.
 
Бөөрний чулуу, бөөрний хавдар, шээсний замын эмгэгvvд хvvхэд насанд нь vvсч байна, бөөрний тvvдгэнцэр буюу хоёр бөөрийг гэмтээдэг өвчин гээд тоочвол бvгд байна. Сvvлийн vед бөөр, шээсний замын халдвар нэмэгдсэн. Энэ нь хvн биеийн дархлаагаа муутгаснаас vvснэ. Бөөр шээсний замын ариун цэвэр муу байна. Мөн эр, эмийн ёсны зөв харилцаагvйгээс халдвар авч байгаа хэрэг. Эцэст нь хэлэхэд архаг өвчнийг хvн өөрөө өөртөө л бий болгоод байна.
 
-Зарим хvн бөөрний дутагдалд орчихсон ч эдгэдэг гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь эдгэхгvй гэж ярьдаг шvv дээ?
 
-Аливаа өвчин архаг, цочмог гэж байдаг. Цочмог өвчнийг зөв тактиктай эмчлээд, хувь хvн эмчийн зааврын дагуу дэглэм бариад явбал бvрэн эдгэнэ. Жишээлбэл ямар нэгэн байдлаар гэмтээд их хэмжээний цус алдахад хvн бөөр гэж хэзээ ч боддоггvй. Зөвхөн цусаа тогтоохыг л хичээдэг. Гэтэл маргааш нь ч юм уу шээс нь гарахаа больчихдог. Энэ нь цус эргэлдэж, хортой бодис гадагшлуулах vvрэгтэй бөөр маань ажиллахаа больчихсон байгаа байдал. Цочмог дутагдалд орж байна гэсэн vг. Vvнийг бол аппаратанд хэд ороод нөхөн төлжvvлээд ирэхээр бөөрний ажиллагаа хэвийн болоод эдгээж болдог.
 
Харин архаг дутагдал гэдэг нь дээр дурьдсан өвчний суурь хvний биед 10-15 жил болсны дараа эхэлдэг. Архаг дутагдал нь дөрвөн vе шаттай. Эхний гурван шатанд бол эмийн эмчилгээ хийгдээд явж болдог. Харин эцсийн шатанд очоод, бөөрний аппаратад орсон бол эдгэхгvй. Нэг бол аппаратаараа эсвэл хэн нэгнээс бөөр шилжvvлэн суулгаж амьдарна гэсэн vг. Энэ бол хэтэрхий хатуу vг боловч vнэн юм шvv. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс хийж байх ёстой.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ноён Батзор 2017-12-08 21:42:03
    Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөө...
    207.244.77.8
    Мэдэгдсэн Хариулах
  • nomin 2015-03-11 17:40:50
    Demjij baina.
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-11 03:06:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Давааням 2015-03-11 01:34:01
    Живхнийхээ буруу хэрэглээний талаар зөвлөгөө өгөөч Энэ талаар ярилцлага дээр чинь алга Бид бүгд ххүхдэдээ живх хэрэглэдэг
    103.242.47.66
    Мэдэгдсэн Хариулах