Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн барихыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Худалдааны бүтэц, төрөл, арга хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг, худалдаан дахь төрийн бус байгууллагын оролцоог хангах, худалдааны бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, худалдааг төрөөс зохицуулах, дэмжих, хөнгөвчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах уг хуулийн төслийг 11 бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулжээ.

Мөн Монгол Улсын худалдааг бүтцийн хувьд гадаад, дотоод болон тусгай дэглэмийн, төрлийн хувьд дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд авч үздэг жишгээр барааны, үйлчилгээний болон оюуны өмчийн гэж тодорхойлсон байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнээс хойш дэлхийн 139 оронтой худалдаа хийж, худалдааны бараа эргэлт 11 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэсэн ч худалдааны эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүйгээс импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдэл гарсаар байгаа. Харин Худалдааны тухай хуулийн төсөл батлагдсанаар гадаад, дотоод худалдааны эрх зүйн нэгдсэн бодлоготой болж, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдаж, худалдааг дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.